Аюулт үзэгдэл, ослын улмаас 91.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012-11-12

Аюулт үзэгдэл, осол  энэ оны эхний 10 сард  3367 удаа гарсны улмаас 208 хүн амь насаа алдаж, 12.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 10 сард объектын түймэр 2878, ой, хээрийн түймэр 218, гол, нуурын усанд хүн унасан осол 93, аадар бороо, үерийн үзэгдэл 34, мал, амьтны халдварт галзуу өвчин 30, бичил уурхай, нурангины осол 24, хүчтэй салхи, шуурга 20, аянгын үзэгдэл 16, малын халдварт боом өвчин 14, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удаа тус тус бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 91.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 411, амь насаа  алдсан хүний тоо 19-өөр нэмэгджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
тэрбум төгрөг
2012-11-13
Хаана тэр вэ? монголд уу? Тодорхой бичээч.
2012-11-12
тэрбум төгрөг