Грект 32 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ

img

Европын холбооны сангийн сайд Грек улсын санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан  үзэж дахин 32 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Гэхдээ хоёр жилийн хугацаатайгаар зээлдүүлж байгаа юм. Энэхүү шийдвэрийг Брюсельд болсон уулзалтаар гаргасан юм. Гэвч зарим улсын төлөөлөл ирж чадаагүйгээс хөрөнгийг шилжүүлээгүй байна. Төсөвлөсөн  хөрөнгийг энэ сарын 20-нд дахин  хуралдаж шилжүүлэх аж.   Өнгөрсөн ням гаригт Грекийн засгийн газар ирэх оны төсөвөө хэлэлцсэн. Тус улсын ерөнхий сайд Антонис Самарас орж ирэх хөрөнгө нэмэлт хөрөнгийг тооцоололгүй байгаа өөрийн орны төсвийн байдалдаа тааруулан ирэх оны төсвөө эхлүүлээд байсан юм. Харин европын холбооны сайд нар Грект зайлшгүй тусламж, хэрэгтэй байгаа хэмээн үзжээ. Мөнгөн тусламжийг Олон улсын валютын сан, Европын холбооны төв банк хамтран гаргаж байгаа.  Өмнө нь Грект 240 тэрбумын зээлийг олгосон. Европын холбооноос гаргасан энэхүү баримт бичигт “Бидний гаргаж үзсэн энэхүү тооцоололд танай улс 2016 он гэхэд санхүүгийн хүндрэлтэй нөхцлөөс ангижирч, Дотоодын  нийт бүтээгдэхүүнээсээ,  өр зээлээ төлөх чадамжтай болно гэж үзэж байна. Энэ хугацаанд танай улсын эдийн засаг хэвтийн горимдоо шилжинэ гэж найдаж байна” гэжээ. Хэдийгээр тусламжийн мөнгө хүрэлцэхүйц хэмжээнд байгаа ч үүнийхээ хэрээр эрсдэл, хариуцлага нэмэгдэж байгаа юм. Олон улсын санхүүгийн урьдчилсан тооцооллоор хэрэв зөв горимоор ажиллаж чадвал 2020 он гэхэд Грек улс өрөө бүрэн барагдуулж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө нэмэгдүүлж чадсан байна гэж тооцоолоод байгаа юм. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ