"Чихрийн шижин өвчинтэй тэмцэх" дэлхийн өдөр тохиож байна
2012-11-14

Өнөөдөр "Чихрийн шижинтэй өвчинтэй тэмцэх" дэлхийн өдөр тохиож байна. Дэлхий дээр энэ оны байдлаар 246 сая хүн чихрийн шижин өвчин /ЧШӨ/-өөр өвчлөөд байгаа бөгөөд 2025 он гэхэд энэ тоо 380 саяд хүрэх магадлалтай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Жил бүр ЧШӨ-өөр долоон сая хүн өөрөөр хэлбэл 10 секунд тутам хоёр хүн шинээр оношлогдож, найман секунд тутам ЧШӨ-өөс болж нэг хүн нас барж байна. Монгол Улсад 1999 онд нийт хүн амын дунд ЧШ-ийн тархалт гурван хувь, өвчний урьдал байдалтай буюу амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол ЧШӨ үүсэх магадлалтай 9,8 хувь хүн байсан бол 2011 онд чихрийн шижин өвчтэй 8.2, урьдал байдалтай хүн 12.2 хувь болж нэмэгдсэн нь манай оронд энэхүү өвчлөлийн тархалт асар хурдацтай явагдаж байгаагийн илрэл юм. Иймд ЧШӨ-нөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилах зорилгоор “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ жил “Ирээдүйгээ хамгаалцгаая” уриан дор тэмдэглэж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Shaadag biz Mgld ene chin gamshig boltson gsn, humuusiig schokond oruulj niigemd suruugnuluu uzuulhees aigaad eruul mendiin yamnaas darj bga gsn toog ni, barag 3 hun tutmiin neg ni il bolon dald helbereer bn gsn
2012-11-14