НИТХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа: Нийслэлийн ажил урагштай байна
2010-12-02

- Эдийн засагч хүн хэрхэн улстөрч болов оо? - Би МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Ингээд Хотын тээврийн газар 10 гаруй жил мэргэжлээрээ ажиллаж, нийтийн тээврийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкуудын төслийг нийтийн тээвэрт ашиглаж, шинэчлэлт хийж байлаа. Ер нь эдийн засагч, тэр тусмаа нягтлан бодогч гэдэг нь хөрвөх чадвартай мэргэжил. Бизнесээ амжилттай удирдаж, нийслэлийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ч миний эзэмшсэн мэргэжил нөлөөлж байна. Нөгөө талаар би гэнэтхэн л улстөрч болчихоогүй. Миний хийж байгаа ажил үйлстэй улстөр холбоотой байсан. 1998 онд анх “Нью майнд” компаниа байгуулж, МАХН-ын хуучин байрны нэг давхарт байрлаж байлаа. Энэ үед МАХН-ын эмэгтэйчүүдтэй танилцаад, намын эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг сонирхож, үүнтэй өөрийгөө холбосноор миний улстөр дэх амьдрал эхэлсэн. Ийнхүү улстөрд орох болсон нь сурагч байх үеэсээ бүлгэмийн зөвлөлийн дарга, салаан дарга зэрэг нийгмийн ажлуудыг хийж байсан хэнхэг зан минь нөлөөлсөн юм болов уу гэж боддог. - Тэгвэл НИТХ-д  нэр дэвших  болсон  тань мөн л таны явах  ёстой  зам  байж ээ. - Нийгмийн идэвхтэй амьдралд хөтлөгдсөөр байгаад би нэг л өдөр НИТХ-д нэр дэвших болсон. Яагаад гэвэл миний хийж байгаа ажил нийслэлтэй холбоотой. Нийслэлд тулгамдаад буй томоохон асуудлуудыг ч шийдвэрлэж байсан учраас хотын амьдрал надад их ойрхон байсан. Ингээд л би улстөрд орохоор зориглосон. - Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? - Манай компани 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. “Нью майнд” компани хоёр чиглэлээр ажилладаг. Нэгдүгээрт хэвлэлийн үйлдвэртэй. Ном, хэвлэл үйлдвэрлэнэ гэдэг нь буяны цагаан мөртэй ажил. Мөн би 1998 онд анх “Нью майнд” компанийг байгуулахдаа “Улаанбаатар Буян” компанийг байгуулж, нийслэлийн экологид учраад буй аюул, бурхан болоочдоо хүндэтгэлгүй хандаж байгаа асуудлыг шийдвэрлэе гэж бодсон. Энэ үүднээс тус компанийг 2004 онд ашиглалтад оруулсан. - Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын ажилд дүн тавиач гэвэл ямар дүн тавих вэ? - Нийслэлийн Засаг дарга сайн ажиллаж байна. Өөртөө байгаа боломж бололцооноосоо давсан хэмжээнд энэ ажлыг хийж чадаж байгаа. Нийслэлд оногдож байгаа төсөв маань жаахан шүү дээ. Гэхдээ л нийслэлийн ажил урагштай байна гэж би хэлнэ. Хүмүүс нийслэлийн ажлыг хоёр өнцгөөс хардаг. Эхнийх нь сайн явж байна гэж байхад хоёр дахь нь муу явж байна гэж үздэг. Сайныг нь олж харсан хүн сайн явж байна, мууг нь олж харсан хүн муу явж байна гэж л хэлэх байх даа. - Нийслэлийн Засаг даргын ажлыг ийнхүү үнэлэхийн учир? - Нийслэлийн Засаг дарга маань анхан шатнаасаа бэлтгэгдэж гарч ирсэн хүн учраас би сэтгэл өндөр явдаг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер зэрэг албыг хашиж, хотын ажил амьдралыг мэддэг, жаргал зовлонг нь мэдэрсэн хүн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байгаад би талархдаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, нийслэлд боломж бүрдвэл хот маань улам хөгжих боломж байна. - НИТХ-ын хуралдаан ирэх сард болно. Та энэ хуралдааны үеэр ямар асуудлыг онцолж ярихаар төлөвлөж байна вэ? - Би эдийн засагч хүн болохоороо ч тэр үү, орлогын асуудлыг байнга ярьдаг. Өнгөрсөн жил гэхэд л өмч хувьчлалын орлого, рашаан ус ашигласны төлбөр, төрийн өмчийг түрээслүүлсний орлого, өмч хувьчлалын орлого гэх мэт орлогууд биелээгүй. Энэ нь засаг захиргааны байгууллага ажлаа сайн хийсэн бол биелчих боломжтой орлогууд шүү дээ. Харин газар ашигласны орлогын төлөвлөгөөг жилээс жилд нэмж өгдөг. Газар ашигласны орлого нэмэгдэж байна гэдэг нь тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд үйлчилгээ үйлдвэрлэлийн үнээ нэмэхээс өөр аргагүй болно гэсэн үг. Ингэснээр иргэдэд очих бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. Тиймээс нэгж талбайд ногдох газрынхаа төлбөрийг бүү нэм гэж би байнга хэлдэг. Өнгөрсөн жил бид газрыг бүсчилж үнэлгээ тогтоосон. Үүнтэй холбоотойгоор газрын төлбөрөөс бүрдэх орлогын хэмжээ нэмэгдээд ороод ирэх вий, энэ хэмжээгээр иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэх вий гэж эмзэглэж байгаа. Мөнгийг олсноороо биш хэрхэн зарцуулснаараа баяждаг гэж өвөг эцэг маань ярьдаг байсан. Бид хэтэрхий ихийг олоход хамаг анхаарлаа хандуулах биш, яаж зарцуулах вэ гэдэг дээр ихээхэн хяналт тавьж ажиллах хэрэгтэй. - Нийслэлийн төсөв бага байна гэж гомдоллож байхын оронд газрыг дуудлага худалдаанд оруулах зэргээр хөрөнгө босгож, ашиглах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүд хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү? - Нийслэлийн хэмжээнд дуудлага худалдаанд оруулж, зараад байх газрын хэмжээ багассан. Тэгэхээр би үүний эсрэг байр суурьтай байна. Үүний оронд суудлын автомашинд ногдох онцгой албан татварыг батлах хэрэгтэй байсан юм. Энэ татварыг буцаасанд би маш их харамсч байна. Улаанбаатар хотын машины тоог багасгах нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө. - Та НИТХ-ын Хүнсний аюулгүй байдлыг эрхэлсэн дэд хорооны даргаар ажилладаг. Нийслэлд хүнсний аюулгүй байдал муу байгаа. Энэ нь хоолны хордлого гарах зэргээр илэрч байна. Танай хорооны юу хийж байна вэ? - НИТХ-ын төлөөлөгчид сургууль, цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг компаниуд дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцсан. Эдгээр компаниудын хувьд хүнсний агуулах, хүнс тээвэрлэдэг машины асуудал хүндрэлтэй байсан тул бид агуулахын асуудлыг нь шийдвэрлэсэн. Хүнс тээвэрлэдэг машиныг нь НИТХ-аас хөрөнгө шийдэж, шинэчилж өгсөн. Хүнсний бүтээгдэхүүн орж ирж буй хилийн боомтууд дээр өндөр нарийвчлалтай лабораториудыг байгуулах шаардлага тавьж байна. Мөн дотооддоо хүнс үйлдвэрлэж байгаа компаниудад нарийн хяналт тавих шаардлагатай. Ингэхдээ хяналт тавьж байгаа нэрийдлээр үйл ажиллагааг нь боомилж, хүндрэл учруулж болохгүй. - Дарханаас Улаанбаатар хот хүртэл хоёр цаг орчим л явдаг. Гэтэл бид хот дотор явахдаа үүнээс илүү цаг зарцуулах тохиолдол гарч байна. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ? - Ачаалал ихтэй цагт автобуснууд нэгдүгээр эгнээгээр явж байна. Энэ нь автобусаар зорчих хугацааг богиносгож, иргэдийн талархлыг хүлээж байна. Гэхдээ энэ нь төгс шийдэл биш. Иймээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тусгай замын автобусыг ашиглалтад оруулах төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ асуудал УИХ-аар дэмжигдвэл Улаанбаатар хот тусгай замын автобустай болно. Ийм автобустой болох бэлтгэл 2012 оныг дуустал хийгдэж, 2013 он гэхэд Улаанбаатар тусгай замын автобустай болно. - Та НИТХ-ын төлөөлөгчийн хувьд сонгогчдынхоо төлөө, нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө ямар ажил хийсэн бэ? - Миний НИТХ-д сонгогдохдоо ярьж байсан зүйл бол газраа байраар солих асуудал. Үүнийг иргэд ч дэмжсэн. Иймээс энэ ажлаа эхлүүлээд байна. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороон дээр газраа байраар солих хүсэлтэй иргэдэд зориулсан 300 орчим айлын түр оршин суух байр барьж эхэлсэн. Энэ чиглэлээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2000 айлын түр оршин суух байрыг барих шийдвэр гаргасан.

Shuud.mn
Сонин хачин
у:
энэ бид хоёр ч дээ Хотын маф Энхболдын доотох байж таараа энүүнд итгэснээс зүгээр боогоод үхсэн нь дээр
2012-04-23
shaadag abagai be hot chin tam bolood bna ta naars bolood tugjee utaagaa haraach malaa ene enlhbold badamjunai monkhbayr bilegt gesen nobshnuud iih hiij bgaa ajil lalaruud bugd zailuul taarna
2012-01-18
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувьд нэг санал тавъя! Өвлийн цагт гэр хороолол руу орсон замын асуудалд анхаараач. Тэр дундаа засмал зам руу шахаж буусан айлууд ихэвчлэн дэлгүүр хоршоотой түцтэй газраа үнэ хүрэхийг хүлээсэн амьдрал ахуй нь бололцоотой айлууд байдаг. Тэрч байтугай явган замыг байхгүй болтол хашаагаа сунгасан байх нь энүүхэнд. Тэд ингэж бусдаас давуу эрх эдэлж болж байгаа юм чинь бас үүргээ биелүүлэх ёстой явган зам болон авто замын хажуугын цас мөсийг тэднээр арилгуулах тогтоол шийдвэр гаргуулж болохгүй юу иргэд үнэхээр их хохирч байна шүү.
2011-12-06
nice tits pretty face maybe her butt is big
2011-12-06
kkk huurhun bailaa yu
2011-12-06
Ямар хөөрхөн эгч вэ?
2011-12-06
bolovsroltoi, setgel saitai emegtei shyy. Demjeerei hymyysee
2011-12-01