
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой өчигдөр тохиосон. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм. Тэдгээр дотор Драмын эрдмийн театрын жүжигчин Самбуугийн Сарантуяа Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнууллаа. Ардын жүжигчин С.Сарантуяа 30 гаруй жил урлагт зүтгэхдээ 100 орчим жүжиг, 20 гаруй киноны гол, туслах дүрд тоглосон.
Тэрээр шагнал хүртсэнийхээ дараа “Ардын жүжигчин гэсэн энэ нэр хүндтэй цолоор өнөөдөр шагнуулж байгаадаа маш их баяртай байна. Үндэсний бахархалын өдрөөр бүх салбарын олон арван тэргүүний хүмүүс шагнуулж байна. Эдний дунд театрын урлагаа төлөөлөн Ардын жүжигчин гэсэн хүндтэй цолоор шагнуулж байгаадаа хамгаас баяртай байна" гэсэн юм.

Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ