Ардын жүжигчин С.Сарантуяа: Уран бүтээлч хүний хамгийн том мэдрэмжийг эдэлж байна
2012-11-16

-Юуны өмнө танд баяр хүргэе? -Би 1980 онд УБДэС-ийн Кино драмын ангийг төгссөн тэр цагаас хойш УДЭТ-таа жүжигчнээр ажиллаж байна. Энэ хугацаанд хамтран ажилласан мэргэжил нэгт уран бүтээлчдийн дэмжлэг, тэдний хамтын хүч, намайг төрийн дээд шагнал авахад нөлөөллөө. Ер нь уран бүтээлч хүн би шагнал авна гэж ажилладаггүй. Ардын жүжигчин болсондоо уран бүтээлч хүний хамгийн том мэдрэмжийг бүр ч ихээр  эдэлж байна. Тэр дундаа монголчуудын үндэсний бахархал болсон түүхт ойн өдөр дэлхий нийтэд монгол үндэстэн гэдгийг таниулж, үүсгэн байгуулсан эзэн Чингисийнхээ мэндэлсэн ойн өдөр ийм  хүндтэй төрийн дээд шагналыг авсандаа маш их баяртай байна. Энэ нь надад бахархлаар ажиллаж бусдад үлгэр дууриал болох урмыг хайрласан шагнал боллоо. Уран бүтээлч хүний эрхэм зорилго сайн жүжиг дээр ажиллаж, сайн дүр бүтээж үзэгч олондоо хүргэх байдаг. Үүнийг уран бүтээлчид маань ажлын гол зарчмаа болгон ажилладаг. -Энэ шагналыг хүртэхэд ямар нэгэн бүтээл дурдагдсан уу, эсвэл ерөнхий уран бүтээлийг тань үнэлсэн болов уу? -Ерөнхийлөгчийн зарлигаар драмын урлагт оруулсан хувь нэмэр гэж тусгасан байна лээ. Миний энэ хугацаанд бүтээсэн дүрүүдийг тоон үзүүлэлтээр дурьдаж хэлж байсан. Түүнээс энэ тэр дүр гэж онцолж хэлээгүй. -Энэхүү цол уран бүтээлч хүнийхээ хувьд, хувь хүнийхээ хувьд хариуцлага дагуулж байгаа гэдэг утгаар ард түмэн үзэгчдэдээ хандаж юу хэлмээр байна вэ? -Би театрт 30 гаруй жил ажиллаж байна. Уран бүтээлч бид ямар нэг шагнал авах бүрт урам орж, улам илүү сайн ажиллах юмсан гэсэн тэмүүллээр хөглөгдөж байдаг. Түүнээс би тийм шагнал авах юмсан гэж хэзээ ч бодож явдаггүй.  Хийсэн бүтээл нь өөрийг нь ямар үнэлгээнд хүргэж байна вэ гэдэг нь аяндаа харагддаг. Ардын жүжигчин гэдэг төрийн дээд шагнал урьд, урьдынхаас илүү айдас, хариуцлага, олон зүйлийг бодогдуулж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний бахархал болсон анхны жил ийм хүндтэй шагналыг авсанд уран бүтээлч хүний толгойд юу эс бодогдох билээ дээ. Тийм учраас бахархал дууриал болохоор ажиллаж драмын урлаг болон театрынхаа уран бүтээлд хувь нэмэр оруулна гэдгээ бахархалтайгаар хэлье. -Таны хань, хүү бүгд урлагийн замаар замнаж яваа. Нэгэн  сайхан гэр бүлээс  төрсөн нь бүр ч бахархалтай? -Амжилтад хүрсэн уран бүтээлч дан ганц өөрөөрөө яваад байна гэдэг ойлголт байхгүй. Энэ бүхний ар талд хамт олон, хамтран ажиллагсад ар гэр, биднийг ажиллах нөхцөл бололцоогоор үргэлж хангаж байдаг хамгийн дотны хүмүүс бүгд байгаа. -Таны амьдралын хамгийн дурсамжтай мөч? -Уран бүтээлч хүний хамгийн баярт мөч бол үзэгч олноосоо хөдөлмөрийн  үр шимээ үнэлүүлсэн халуун алга ташилт байдаг. Тэндээс ажлаа хийж байна уу, үгүй юү гэдгээ мэдэрдэг. Мэдээж төрийн дээд шагнал урамшил уран бүтээлч хүний аз жаргалтай мөч байлгүй яахав. Биднийг үргэлж гэдэс цатгалан, сэтгэл тэнүүн, хараа дээгүүр байлгах урмыг үзэгчид маань өгдөг. -Өнөөдөр залуу жүжигчид би тийм дүрд тоглолоо гэж их ярьдаг болсон. Гэтэл МУГЖ У.Уранчимэг би дүр гэж ярихаас айдаг, томчуул л тэгж ярьдаг хэмээж байсан. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? -Энэ бол мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгосон хүний үг.  Сүүлийн үед ийм учир дутагдалтай зүйл мэр сэр харагддаг болоод байгаа. Мэргэжилдээ улам  шимтэн дурлаж, мэргэжилдээ үнэнч байх тусам би үнэхээр дүр бүтээжээ гэж хэлэгдэхээр байна уу, энэ дүрийг бүтээх гэж ажиллаж уу гэдэг нь аяндаа шалгуураар гараад ирдэг. Ардын жүжигчин Н.Цэвэгмид гуай “Үзэгч олон намайг Богд хаанаар мэднэ, одоо л нэг учрыг нь оллоо доо гэж байтал тайзнаас явах болчих юм даа” гэж  хэлж байсан. Энэ бол үнэхээр мэргэжлийн уран бүтээлч хүний өөрийнх нь бүхий л биеэрээ мэдэрсэн, энэ мэргэжлийн үнэ цэнийг харуулсан хамгийн үнэтэй үг. Яагаад гэвэл бид цаг үргэлж дүр дээрээ ажиллаж явдаг. Одоо ч миний толгойд юм бодогдоод л явж байх жишээтэй. Биднийг конторгүй ажилчид гэдэг. Энд тэнд явж байхдаа дандаа л уран бүтээлээ бодож байдаг. Уран бүтээлээ эхний гараагаар болчихлоо, бүтчихлээ гэж хэзээ ч боддоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам түүнийгээ улам сайжруулж, чанаржуулж мөн чанарыг нь олох юмсан гэж зүтгэж явдаг. Д.Нэргүй Эх сурвалж: Нийслэл таймс
Shuud.mn
Сонин хачин
irgen:
tom dyr baidag ium bolov yy.
2013-05-14
arin haalgaa gej:
Uneheer ert avlaa. Uzegchdiin setgeld ter geed heleh yamar ch dur baihgui dee.
2012-11-22
saraatai untaj vzsen hvn baina uu
2012-11-17
arai l ert avlaa daa tuunii bagsh nat gavyat ch avaagui yavj baina shuu dee
2012-11-16
jiriin negen uzegch:
saraa egchdee bayar hurgye ta sain jujichin, saihan emegtei, sain hani, sain eej shuu tand az jargal sain saihniig husye
2012-11-16
tuya:
shagnal awah tsag ni bolson bayar hurgie
2012-11-16
би шагнал өгөөд байгааг ойлгодгүй жишээ нь бүжиг дэглээч Сүхбаатар, Шарав АЖ биш л байхгүй юу гэтэл энэ Сарантуяа жаахан ичмээр л байгаа юм.
2012-11-16
САЙХАН БҮСГҮЙ САЙН ЖҮЖИГЧИН АМЖИЛТ ХҮСЬЕ
2012-11-16
bayar hurgie
2012-11-16