Энэтхэгийн эрүүл мэндийн сурах бичигт махан хоолтнууд илүү худалч басхүү бэлгийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байдаг талаар бичжээ. Энэ номыг Энэтхэгийн дунд сургуулийн эрүүл ахуйн хичээлд үздэг аж. Засгийн газрын зүгээс энэхүү номыг шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл бичсэн учир хэвлэх эрхийг олгосон байна. Хүүхдүүдийн заавал мэдэх ёстой, эрүүл ахуйн зөвлөгөө болон бусад хэрэгтэй гэж үзсэн мэдээллүүдийг багтаасан учир ерөнхий боловсролын бүх сургууль энэ номноос суралцаж байгаа юм.
Номонд махны тухай хэд хэдэн зүйлсийг сөрөг хандлагатай бичсэн байна. Үүнд, мах бол хүний биед тийм ч хэрэгцээтэй хүнс биш болохыг анхааруулан үүний оронд сайн чанарын жимс, газрын самар, хүнсний ногоо түлхүү хэрэглэх ёстойг сануулжээ.
Мөн цагаан хоолтон болон махан хоолтон хүмүүс хоорондоо эрүүл мэнд болоод зан араншин , сэтгэл зүйн хувьд өөр байдаг талаар бичсэн байна.
Мах иддэг хүмүүс худалч, амлалтаа мартдаг, түргэн ааштай, түрэмгий байдаг. Тэд ийм зангаасаа болоод хүчирхийлэх шинж чанар давамгай байдгийг тодруулан өгүүлжээ. Түүнчлэн наслалтын хувьд ч богино байдаг гэдгийг дурдсан байна.
Э.Мөнхнасан