Ээж, хүү хоёрыг хайх эрлийн ажлыг зогсоожээ
2012-11-20

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 4-ний өдөр Орхон, Сэлэнгийн бэлчирт усанд осолдсон ээж хүү хоёрыг эрэн хайх ажиллагаа зогсоожээ. Тэднийг Онцгой байдлын албан хаагчид, Хил хамгаалах ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудын хамтарсан эрлийн багийнхан  эрэн хайж байсан юм. Харин энэ сарын 17-ны өдрөөс тэдний ар гэрийн зүгээс гаргасан хүсэлтийг харгалзан, мөн цаг агаарын нөхцөл байдлаас болон эрлийн ажлыг зогсоосон байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин