Ерөнхийлөгч 10.00 цагт саналаа өгнө
2012-11-21

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07.00 цагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10.00 цагт Сүхбаатар дүүргийн III хороо, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн IV хэсгийн хороонд очиж саналаа өгнө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуульд байрлаж буй 45 дугаар хэсгийн хороонд 11.00 цагт саналаа өгөх бол УИХ-ын дарга З.Энхболд 12.00 цагт Баянгол дүүргийн 45 дугаар сургуульд очиж саналаа өгөх аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин