Өнөөдөр согтууруулах ундаа худалдахгүй
2012-11-21

Орон нутгийн ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Мөн  сонгуулийн санал авах өдөр нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, сонгуулийн байгууллагууд /Санал авах байр/-ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр таслахгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК , “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК,  нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус үүрэг болгожээ. Түүнчлэн иргэдийн сонгуульд оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Нарантуул”,   “Хархорин”, “Да Хүрээ”, “Өгөөмөр”, “100 айл”, “Гурвалжин” орчмын барилгын материалын зах, худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин