Кортни Кокс наран шарлагын газарт
2012-11-21

Холливудын од жүжигчин Кортни Кокс бяцхан охин Кокогийнхоо хамтаар талархлын баяраа тэмдэглэхээр нарлаг Майами дахь далайн эргийн амралтын газар ирээд байна. Тэд ням гаригт арал дээр ирсэн бөгөөд шилмүүст модоор хийсэн тансаг зэрэглэлийн байшинд амарч цагийг зөвхөн жаргалтай ээж охидын байдлаар сайхан өнгөрүүлж байгаа аж. Кортнигийн буусан буудлын өрөөнөөс далай харагддаг бөгөөд хажууханд нь наран шарлага, усан бассейн байрладаг гэнэ. Тэрээр охиныхоо хамтаар бикинитэй наран шарлагын тагтан дээрээ байх үед нь гэрэл зурагчид түүний зургийг даржээ. Түүний охин Коко ягаан өнгийн охидын бикини өмссөн байсан бөгөөд ээжтэйгээ байгаадаа тун ч сэтгэл хангалуун аз жаргалтай харагдаж байсан аж. Жүжигчин бүсгүйн хувьд охиныхоо эцэг Дэвидээс салж байгаа бөгөөд хууль журмын дагуу бүх салах процессс явагдаж сүүлийн шатандаа оржээ. Ийнхүү тэрээр Холливудын ганц бие ээжүүдийн эгнээнд шилжиж байгаа аж. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин