Австралид их хэмжээний хар тамхи илрүүллээ
2012-11-22

Австралийн цагдаа нар Сиднейгээс Хятадруу зөөвөрлөх гэж байсан их хэмжээний хар тамхи илрүүлсэн тухай CNN агентлаг уламжилж байна. Нийтдээ 246 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи байсныг ийнхүү илрүүлж чаджээ. Илрүүлсэн хар тамхийг устгалд оруулахаар хураасан бөгөөд бүгд кокайн байсан гэнэ. Хэрэгтэн этгээдүүд ачааны машинд хар тамхиа нуусан байсан бөгөөд 13 ширхэг спортын цүнхтэй хар тамхи байсан аж. Хар тамхи зөөвөрлөгч этгээдүүдийг баривчилсан бөгөөд 33 настай Автралийн иргэн мөн 34 настай Канадын иргэд байжээ. Тэдэнд шүүхийн шийдвэрийн дагуу дээд хэмжээний ял оноохоор төлөвлөж байгаа юм. Байцаалтын явцад тэднийг сүүлийн зургаан сарын турш хар тамхи зөөвөрлөн зарж байсныг тогтоожээ. Тэд Австралаас хятадруу хар тамхи зөөдөг байсанаа хүлээжээ. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар кокайны төрлийн  хар тамхи австралид хамгийн түгээмэл байдаг тухай хэлсэн юм. Түрүүчийн долоо хоног Тонгогоос их хэмжээний хар тамхи бүхий завь олдож байсан нь энэ сүлжээтэй холбоотой байх магадлал өндөр хэмээн шалгаж байна.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин