Мадонна Манхеттан дахь байшингаа заржээ
2012-11-22

Дуучин Мадонна одоогоос хорин жилийн  өмнө Манхеттанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүтнээрээ харагддаг тансаг зэрэглэлийн байшин худалдан авч байсан.  Харин тэрээр  олон жил амьдарсан байшиндаа баяртай гэж хэлэх болжээ. Тэрээр байшингаа 23.5 сая ам.доллараар зарсан аж. Түүний байшин бүхэлдээ 6000 кв метр талбаатай өндөр зэрэглэлийн харш гэж хэлж болохуйц байшин юм. Манхеттний Барууны 64 дүгээр гудамжинд байрлах түүний байшин зургаан унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэй зургаан давхар сууц ажээ. Анхандаа энгийн байр байсныг хоёр талын хөршийн байшинтай нэгтгэн ийнхүү том болгон өргөтгөсөн нь энэ юм. Түүний башин доторх тавилгууд ч зарим нь цуг зарагдсан гэнэ. Гэрийн тавилгууд нь ч чамгүй үнэд хүрэхүйц үнэтэй брэнд тавилгууд байжээ. Байшигийн дотоод засал болоод интериер дизайныг дуучны ах Кристофер Чикконе гаргасан бөгөөд бүх зүйл дуучин дүүгийнх нь хүсэл сонирхолд нийцсэн байхаар засч тохижуулж байсан ажээ. Дуучин охиныхоо хамтаар одоо Нью-Йорк хотод амьдарч байна. Э.Мөнхнасан          
Shuud.mn
Сонин хачин