Ким Кардашиан жингээ хасна
2012-11-23

Америкчууд энэ өдрүүдэд талархалын баярыг тэмдэглэж байна. Тэд энэ баярт нэлээд ач холбогдол өгч өргөнөөр тэмдэглэдэг. Талархлын баяраар гэр бүлээрээ цугларч сайхан зүйлс ярьцгааж, хоол ундаар элбэг байх ёстой. Гэтэл энэ баяраар хэт их иддэг учир баярын дараагаас  жингээ хасах хэрэгтэй болно хэмээн Ким Кардашиан хэлжээ. Тэрээр баярын өдрүүдэд хулууны бялуу, цацагт хяруулын мах, элдэв амттан идснээс болж даруй 3-5 кг жин нэмдэг тул баярын дараа шуудхан эрчимтэй фитнесс клубт  явахаар төлөвлөжээ. Тэрээр баярын талаар болон өөрийн гоо сайхныхаа тухайд "US Weekly" сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Түүний хувийн имиж мэйкерээр Треси Андерсон ажиллаж байгаа. Тэрээр өмнө нь Мадонна, Кортни Кокс, Эшли Грин, Женнифер Лопез нартай хамтран ажиллаж байсан  туршлагатай нэгэн юм. Мөн дээрх алдартай хатагтай нарын гоо сайхан, бие  бялдарт нь  ч анхаарал тавин ажилладаг. Кимийн хувьд энэ сарын 5-аас эхлэн йогоор хичээллэж эхэлжээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
bogsoo shuluul yanhan mini
2012-11-24
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-11-23