Фредди Меркури нас барснаас хойш 21 жил өнгөрчээ
2012-11-25

Уг нь Фаррух Булсара нэртэй байсан Фредди Меркури 1946 оны есдүгээр сарын 5-нд Занзибар улсын Стоун-Таунд төржээ. Эцэг, эх  нь Фаррухыг персийн соёлоор хүмүүжүүлж байв. 12 настайдаа Фредди анхны хамтлагийг байгуулан, түүнд оролцох болсон байна.  Хамтлаг сургуулийн үдэшлэг, бүжиг, янз бүрийн арга хэмжээн дээр тоглодог болжээ. Фредди хамтлагтаа төгөлдөр хуурч байсан байна. Удалгүй тэднийх Англи руу нүүж,  Фредди политехникийн коллежид оржээ. 1969 оны зун сургуулиа сайн дүнтэй төгссөн байна. Гэвч тэр хөгжмөөр нухацтай хөөцөлдөхөөр шийджээ.  Англид түүний байгуулсан эхний хамтлагийн нэг нь IBEX хамтлаг байв.  1969 оны сүүлчээр хамтлаг таржээ. 1970 оны хавар түүний эртний найз Стаффелл  SBILE хамтлагийг орхиж,   Фреддийг хамтлагт  хэд хэдэн удаа урьсан байна.  Тэгээд дуучны оронд Фредди оржээ. Тэр хамтлагийн нэрийг QUEEN, өөрийн овгийг Меркури гэж сольсон байна. XX зууны дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан агуу дуучин Фредди Меркури ДОХ-оор өвчилсэн гэх цуу яриа 1986 оноос тарах болсон юм.  Гэвч амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл хөгжимчин бүх цуу яриаг няцааж байв.  Түүнд тавьсан аймшигт оношийг ойр дотны хүмүүс нь л мэддэг  байжээ. 1991 оны арваннэгдүгээр сарын 23-нд Фредди ДОХ-оор өвчилсөн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Дараа өдөр нь Фредди Меркури Лондонд гэртээ ДОХ-оос үүдэлтэй уушигны үрэвсэл өвчнөөр нас баржээ.    
Shuud.mn
Сонин хачин
Merkuri Mun ch gaihamshigtai duuchin bsan.
2012-11-25