Жастин Биберт Канадын ерөнхий сайд гавъяа байгуулсны төлөө медаль гардуулав
2012-11-25

Канадын ерөнхий сайд Стивен Харпер хоёрдугаар Елизаветагийн “бриллиантан ой” буюу түүнийг хаан ширээнд заларсны 60 жилийн ойд зориулсан  ойн медалийг өөрийн эх орон нэгтгэн, поп-дуучин  Жастин Биберт гардуулав. Канадын үндсэн хуулиар, хоёрдугаар английн хатан хаан Елизавета бас  тус орны төрийн тэргүүн юм. ”Эх орны өмнө иргэдийн байгуулсан гавъяаг” хөхүүлэх зорилгоор Канадад 60 мянган ойн медаль хийсэн байна. Оттава хотод олон сая өсвөр насныхны 18 настай шүтээний тоглосон концертын өмнө шагнал гардуулах ёслол болжээ. “Би Биберт медаль гардуулсандаа баяртай байна” гэж ерөнхий сайд “Твиттер” дэх өөрийн блогт бичжээ. Дашрамд дурдахад, ерөнхий сайдын 15 настай хүү Бен нөхдийнхөө хамт концерт үзэхээр ирсэн байна. Ерөнхий сайдын төлөөлөгч Жюли Во-гийн хэлснээр, Жастин ширээний теннис тоглодог гэдгээ товч ярианы үеэр хэлж,  тэгээд засгийн газрын тэргүүн дуучинтай “тэгж байгаад хоёулаа тоглохоор тохиролцсон байна”. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин