К.Номинжин, Тина Тернер нар хамтарчээ
2012-11-26

Энэ цаг үеийн хамгийн агуу рок эмэгтэй дуучныг нэрлэ гэвэл америкчууд гарцаагүй Тина Тернер хэмээн хашгирах биз. Мэдээж манай  35-40 насныхан  ч энэ нэрийг андахгүй ээ. “Рок-н-Роллын хатан хаан” гэх эрхэм өргөмжлөлийг ганцаараа хүртээд байгаа энэ агуу эмэгтэй нийт 200 сая цомог борлуулж чаджээ. Тина бол гарцаагүй рок-н-роллын түүхнээ од болон гийсэн нэгэн. Ирэх 7 хоногийн эхээр 73 насыг зооглох энэ агуу эмэгтэй өөрийгөө жинхэнэ дарагдашгүй, дундрашгүй авьяастай гэдгээ батлан 2008-2009 оны хооронд бие даасан аялан тоглолтоо хийсэн юм. Аялан тоглолтын үеэр хүчирхэг хоолойгоороо шүтэн бишрэгчдээ байлдан дагуулах Тина эгээ л 30 настай ид гялалзаж яваа залуу бүсгүй шиг харагдаж   байлаа. Дэлхийн хэмжээний одод болох Майкл Жексон, Боб Дилан, Рей Чарьлз, Брюс Спрингстин нарын рок оддын хамт “Бид дэлхий ертөнцийг төлөөлж байна” гэдэг агуу түүхэн цомгийг бичихэд  оролцсон юм. Энэ нь Тинагийн хувьд байнга оролцдог буяны ажлуудынх нь нэг байлаа.  Уг концерт дээр анх удаа Тина алдарт “Ролинг Стоунз”-ын гоцлол дууч Мик Жэгертэй хоршин дуулсан нь эдүгээ хүртэл ертөнцийн сая сая хүний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн буй... Сонирхуулахад  Лос-Анжелес хотод 17 настайгаасаа хойш амьдарч буй Монголын дуучин К.Номинжин  Тина Тернерийн гурван ч цомогт оролцож ажилласан тухайгаа саяхан нэгэн сонинд ярицлагандаа дурссан байв... Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл
Shuud.mn
Сонин хачин
Номинжин мундаг уран хоолойтой бүсгүй. монголд ховорхон байдаг дуучин. амжилт
2019-09-20