Ерөнхийлөгч бүрэн эрхээ өргөжүүлж байгааг эсэргүүцэж байна
2012-11-26

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси бүрэн эрхээ өргөжүүлэхээр шийдвэрлэжээ. Тэр өөрийнх нь гаргасан шийдвэр,  хуулиудыг өөрчлөх ёсгүй гэсэн зарлиг гаргасан байна. Түүнчилэн Мурси  шинэ үндсэн хууль бичих ажлыг түргэвчлүүлэхээр шийдвэрлэж,  үндсэн хууль боловсруулж байгаа ассамблейг тараахыг парламентын дээд танхим болон шүүхийн эрх баригчдад хоригложээ. Үүнээс гадна, Төрийн тэргүүн “хувьсгалыг хамгаалах зорилгоор аливаа арга хэмжээ” авах  бүрэн эрхийг өөртөө авсан байна. Үүнтэй холбогдуулан тус орны хотуудын гудамжинд үндэсний удирдагчийн талынхан болон эсэргүүцэгчид дахин цугларч эхлэв.  Цагдаа нар эсэргүүцэл илэрхийлэгчдийг хөөн тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэж, нийслэлийн Тахрирын талбайн ойролцоо байдаг ДХЯ руу хуягт техник татжээ. Египетэд байдал хэдэн өдөр дараалан тайван бус байна. Олон арван хүний амь насанд хүрсэн “нэгдүгээр сарын 25-ны хувьсгал”-аас нэг жил өнгөрч байгаа билээ. Тахрирын талбайд өдөр бүр улам олон залуус цугларч байна. Эсэргүүцэл илэрхийлэгчид янз бүрийн шаардлага тавьж байна. Тэдний эгнээ эв нэгдэлгүй байгаа аж. Нэг хэсэг нь янз бүрийн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутнуудыг цээрлүүлэхийг шаардаж, нөгөө хэсэг нь ерөнхийлөгч Мухаммед Мурсийн “дангаар эзэрхэх” дэглэмийг түлхэн унагааж, “Лалын ах дүүс” намыг засгийн эрхнээс зайлуулахыг уриалж байна. Мөргөлдөөн өнгөрсөн пүрэв гаригаас эхлэсэн юм. Энэ хугацаанд нийт орны хэмжээнд 500 орчим хүн бэртэж, шархаджээ. Телевизийн “Аль-жазира” сувгийн байр, нэг жилийн өмнө 40 орчим хүн амь үрэгдсэн америкийн их сургуулийн ойролцоо байдаг франц сургууль шатжээ. Нийслэлээс хойш 150 км-т орших Даманхур хотод мөргөлдөөн болох үеэр өнгөрсөн ням гаригт 15 настай жаал хүү олсон шархнаасаа болж нас барсан байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин