Цэцэрлэгийн гадна талбайд байсан машинаас их хэмжээний мөнгө алдагджээ
2010-12-22

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах 54-р цэцэрлэгийн гаднах талбайд тавьсан машинаас их хэмжээний эд зүйл болон мөнгө алдагджээ. Машинаас биет 5000 орчим евро,  банкны хадгаламжийн дэвтэрүүд, иргэний үнэмлэх, еврогийн карт, гоо сайхны эд зүйлстэй косметик, Жи-Мобайл болон Скайтелийн Samsung маркын гар утас зэрэг эд зүйл алга болсон байна. Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин