Хөл хүнд Шакира
2012-11-29

Шакира жирэмсэн болсноосоо хойш өөрийн зургаа нийтэлж байсан нь ховор. Харин өчигдөр дуучин өөрийн Twitter хуудастаа нөхрийнхөө хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Тэрхүү зураг дээр дуучин нүүрээ будаагүй байсан бөгөөд улаан өнгийн цамцаа дээш сөхөж гэдсээ хэрхэн том болсныг харуулжээ. Мөн нөхрийнхөө өвөр дээр сууж жаргалтай инээмсэглэсэн байсан нь тэднийг хэчнээн жаргалтай хосууд болохыг харуулж чаджээ. Харин түүний шүтэн бишрэгчид уг зургийг хараад “Тэр үнэхээр л ээж шиг харагдаж байна” хэмээн бичсэн байв. Колумб гаралтай дуучин бүсгүй өнгөрсөн есдүгээр сард хөл хүнд болсон тухайгаа мэдэгдсэн. Тэрээр ирэх оны эхээр амаржих юм.  Шакира хувийн амьдралаа тэр тусмаа хүүхдийнхээ тухай бусад оддуудтай харьцуулахад нэлээд нээлттэй хандаж байгаа. Үүний нэг жишээ бол хүүхдийнхээ хүйсийг зарласан явдал юм. Өөрөөр хэлбэл тэрээр удахгүй хүүтэй болно. Дуучин бүсгүй хөл хүнд хэмээн хойш суулгүй уран бүтээлийнхээ ажлыг хийсээр байгаа аж. Тэрээр дуучин Ашертай хамтран шинэ дуу бичүүлж байгаа гэнэ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
ymar goe haragdaj bna aa
2013-01-25