Мафийнхан хотын даргыг хөнөөжээ
2012-11-29

Мексикийн Тикичео хотын даргаар ажиллаж байсан Мариа Сантос Грростиета хэмээх эмэгтэйг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийн сэжигтнээр түүний нөхрийг 2009 онд хөнөөсөн этгээдийг байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Эмэгтэйг алагдахаас гурав хоногийн өмнө гэрийнхэн нь ор сураггүй болсон тухай цагдаад мэдэгдэж байжээ. Экс хотын даргын цогцос өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт олдсон ч баасан гаригт танигдаж, амралтын өдрүүдэд олон нийтэд мэдэгджээ. Мариа Сантос Грростиетагийн даргалж байсан хотод гэмт хэргийн бүлэглэлүүд хяналтаа тогтоохоор өөр хоорондоо тэмцэлдэж ирсэн байна. Түүний цогцсыг мужийн Гуйтзео хотын төв замын дэргэдээс олоход гарыг нь хүлсэн, хүзүү нуруунд нь зодож гэмтээсэн ул мөр байжээ. Тэрбээр Мичоакан мужийн Тикичео хотын даргаар ажиллаж байсан 36 настай байсан юм. Хотын даргаар ажиллаж байх үед Мариа Сантосыг хоёр ч удаа амь насыг нь бүрэлгэхээр завдаж байсан аж. 2009 оны аравдугаар сард түүнийг нөхөртэйгээ байхад нь алахыг завдаж, нөхөр нь амь үрэгдэн, хотын дарга сумны шарх авчээ. Дараа жил нь ч мөн ялгаагүй түүний амь насанд халдах гэсэн оролдлого гарч байсан. Түүнээс хойш тэрээр хотын даргын ажлаа хүлээлгэн өгсөн боловч амьдрал нь хэвийн тайван байдалдаа эргэн орж чадалгүй байсаар ийнхүү амь насаа алджээ. Мариа Сантос өөрийг нь алахыг завдсан шалтгааныг ойлгоогүй, нуух зүйл байхгүй гэдгээ тухайн үед хэлж байсан юм. Тэрээр хотын даргаар ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг, хар тамхины наймааны эсрэг нэлээд зоригтойгоор ажиллаж байсан гэдэг. Гэхдээ түүнийг зөвхөн гэмт хэргтнүүдээс гадна улс төрийн зорилгоор ч алсан байж магадгүй гэж ойр дотныхон нь мэдэгдсэн байна. Мексик улсын хувьд хар тамхи, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэлүүдээр зартай. Хамгийн харгис гэмт хэргүүд гардаг улс юм. Сүүлийн  зургаан жилийн хугацаанд Мескик улсад 20 гаруй хотын дарга бусдын гарт амь үрэгджээ. Олон хүний аминд хүрсэн энэ гэмт хэргийн ерцөнцийг нээн илчлэх гэсэн  хүн болгон амиа алдаж байгаа нь албан тушаалтнуудыг улам ч айлгахад хүрээд байна. Байдал ийм дээрээ тулсан  ч төр засгийнх нь зүгээс тэдний эсрэг хүч хүрэхгүй байдалд орсныг харуулж байна. Зарим талаараа энэ улсын улс төрчид ч өөрсдөө гэмт хэргийн ертөнцтэй салшгүй холбоотой учир энэ бүхэн  улам л даамжирна гэж үзэж байна. Э.М өнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
manaid iim bolchihvol goyo yum bna daa darga hiih hyn oldohgyi
2012-11-29
иргэн:
Төрд шургалсан бизнесийнхэнийг шахаж зайлуулахгүй бол тэднээс иймэрхүү юм гарна шүү.Монголд ч Төрийн дээгүүр албанд мафи үүссэн байгаа шүү дээ. Зартай гэмт хэрэгтнүүд улс төрд орж ирэх болсон нь төр мафи болсны шингж.
2012-11-29
Зочин:
Эрх мэдэл албан тушаал,мөнгө төгрөгний хэрэг ийм л юманд хүргэнэ. Эртхэн энэ намуудын олигархиудыг цэвэрлэж авахгүй бол төрд шургалж бохирдуулж байна.
2012-11-29