Л.Цог: Ю.Цэдэнбал даргыг Улсын прокуророос даалгавар авч шалгаж байсан нь үнэн
2012-11-30

УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цогтой уулзаж ярилцлаа.   - Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос энэ сарын 27-ны өдөр “Хэлмэгдэгсэд тэдгээрийн үр хүүхдэд тэтгэмж үзүүлэх тухай” хууль санаачилж хэлэлцүүлгийг өрнүүлсэн? -Энэ удаагийн хэлэцүүлгээр “Хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох” асуудлаар зөвлөлдлөө. Их том арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд, одоо амьд сэрүүн байгаа хэлмэгдсэн иргэд оролцож, тэдэнд ямар асуудал байгаа талаар санал бодлоо солилцсон. Миний бие УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын улсын комиссын даргын хувьд хэлмэгдэгсэдийг цагаатгах асуудлыг шинэ өнцгөөс харж, цагаатгагдаж байгаа нөхцөлд хохирогчдын ард үлдсэн үр хүүхдэд нь хохирлыг ямар хэлбэрээр олгох, 1998 онд гарсан хуулийн хүчин төгөлдөр байх эсэх, өөрчлөлт оруулах зэрэг маш олон асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн орчин цагт хэлмэгдүүлэлт зогсоогүй хэлбэр нь өөр болсон талаар эрдэмтдийн зүгээс санал дэвшүүлсэн. Би ч мөн адил санал нэгдэж байгаа. Тиймээс орчин цагийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг тусад нь авч үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ер нь хэлмэгдүүлэлт гэдэг нь өөрөө аймаглан устгах, хомроглон баривчлах, амь насыг нь хохироосон үйлдэл. Тиймээс түүхэндээ яаж тэмдэглэн үлдсэн бэ гэдгийг ч судлах асуудал урган байна. Нэгдүгээрт, 1930-аад оны “Их хэлмэгдүүлэлт”-ийн үед тэдгээр хүмүүсийг хаана буудсан нь хүртэл нууц, хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан Коминтернийн шугамаар Орост очиж алагдсан хүмүүсийн мэдээллийг ч судлах асуудал яригдаж байна. Тийм болохоор Монголдоо төдийгүй Орост очиж нууцын зэрэглэлтэй материалуудыг шалгах, түүхэн цаг үеийн асуудлыг ч судлах хэрэгтэй болсон. Тухайлбал, хөдөө аймгуудад шүүхийн тогтоолоор өчиггүй буудуулсан хүмүүсийг яг хаана буудсан, тэр газруудыг олж тогтоон төр хяналтдаа авах ёстой юм. - Энэ удаагийн зөвлөгөөнд хэчнээн хүн оролцов? - Хэлмэгдэгсэд тэдгээрийн үр хүүхдийн төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцсон. 40 гаруй нь хэлмэгдсэн хүмүүсийн үр сад байсан. Эдүгээ амьд сэрүүн байгаа хэлмэгдэж явсан ахмад буурлууд үгээ хэлж, түүхийн хар толбо болсон тэр л цаг үеийн талаар үнэнийг өгүүлж гомдлоо илэрхийлж байсан. Энэхүү арга хэмжээний бичлэгийг ч бичиж авсан. Энэ нь өөрөө эргээд түүх болон үлдэнэ. Түүхийн хар хуудсыг хойч үедээ нэхэн сануулах, дахин их хэлмэгдүүлэлт гарах вий гэдэг үүднээс түүхийн баримт болгон үлдээж байгаа юм. -Хөдөө орон нутагт олноор хэлмэгдүүлэн буудан хороосон ч хаана гэдэг нь мэдэгдэхгүй маш олон газар байгаа гэлээ. Тэдгээрийг судлах зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх вэ? -Төсөвт энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийг суулгах ёстой. Шархаданд олон хүнийг буудсан гэдэг ч чухам хаана буудсан юм. Хөвсгөл, Архангай аймагт хаана буудан хороох ялыг гүйцэтгэснийг тогтоох хэрэгтэй.  Дахин ийм хар түүх битгий давтаасай хэмээн эдгээр газрыг төр анхааралдаа авч, үнэн түүхийг нотлох хэрэгтэй. -Одоогийн байдлаар хэлмэгдэгсэд тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд хичнээн төгрөгийн нөхөн олговорыг төрөөс олгоод байна? -Бидний судалгаагаар нийт хэлмэгдсэн хүний тоог 36 мянга гэж тооцсон. Эдгээрээс 32 мянга орчим нь цагаатгагдсан.  Зургаан мянган хүний хэргийг шалгаж байна. Шүүхийн шатанд дөрвөн мянган хүний хэрэг яваа. Цагаатгагдсан 36 мянган хүнээс 17 мянга 974 хүнд 16 сая 194 мянган төгрөгийг нөхөн олговорт өгөөд байна. Хэлмэгдсэн болон тэдний ар гэр үр хүүхдэд төрөөс нэг сая төгрөг өгөөд байна. Гэвч энэ нь нөхөн төлбөр болж чадахгүй. Бидний шинээр оруулж байгаа хуулийн төслөөр 7 тэрбум гаруй төгрөг өгөх тооцоо гарсан. Миний зүгээс хохирлыг аманд ч үгүй хамарт ч үгүй ингэж дусаалгүй нэмж өгөх боломж байгаа. Жишээ нь, сумын наадамд түрүүлсэн бөхийг хэдэн сая төгрөгөөр мялааж байна. Гэтэл төр энэ асуудалд яаж хандаж  байгаа нь харагдаж байна. МАН-ын барьсан байшинг дуудлага худалдаагаар зарахад хэдэн тэрбум төгрөг болох вэ. Намд ийм том байшин ямар хэрэгтэй юм. Мөнгөтэй эрхмүүд казинод тоглож байгаа нэг удаагийн мөнгө нь 16 сая төгрөг байтугай яригддаг. Тиймээс УИХ-д энэ хуулийн төслийг өргөн барьж, хэлмэгдэгсэд тэдгээрийн үр хүүхдэд олгох нөхөн олговорын хэмжээг нэмэгдүүлнэ. -1930-аад оны Их хэлмэгдүүлтээс зах зээлийн нийгэмд шилжих хүртэл үзэл суртлын хэлмэгдүүлэлт буюу нутаг заагдаж ажил амьдралаа шийдүүлж явсан хүний тухай олон баримт байдаг. Тэднийг 1990-ээд оноос эхлэн цагаатгасан хэдий ч ид хийж бүтээх насандаа нутаг заагдан хот ч орох эрхгүй, төрийн албанд ажиллах эрхээ хаалгаж байсныг хэлмэгдсэн гэж дүгнэж болохоор. Тиймээс тэдгээр хүмүүст ч бас нөхөн олговор олгох уу? -Үзэл суртлын хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс бидэнтэй холбогдоогүй байгаа. Бид эхний ээлжинд огт гэм зэмгүй зохиомол хэрэгт буруутгагдан буудуулж амь насаа алдсан Их хэлмэгдүүлэлтийн хохирогчдын асуудлыг шийдвэрлэж байна. Дараагийн шатанд 1950-1990 оны хооронд үзэл суртлын зөрчилдөөний улмаас нутаг заагдаж явсан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх юм. Хамгийн гол нь хүний амийг нөхөх боломжгүй гэдэг үүднээс 1930-аад оны хэлмэгдэгсэдийн асуудлыг шийдвэрлэнэ. Үүний дараа 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг байна. Төр ард түмнийхээ эсрэг буу шагайх ёсгүй. -Саяхан 1990-ээд онд монголын нийгэм шинэ тогтолцоонд шилжиж, картын бараатай, ороо бусгаа цаг үед хорих ангид хоригдож явсан хоригдлууд өлсгөлөнгөөр амь насаа алдсан хэмээн “Манлайбаатар ирээдүй” ТББ-аас мэдээлэл хийсэн. Энэ үеэр тухайн үед хоригдож байсан хэрэгтнүүд хэдийгээр гэм буруутай ч өлсгөлөнгөөр амиа алдах ёсгүй байсан. Төр энэ асуудлыг судлаж, тэдний ар гэрээс уучлалт гуйн, нөхөн олговор олгох ёстой хэмээн мэдээлсэн. Хоригдол өлсгөлөнгөөр амиа алдах нь хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр мөн үү?  Энэ асуудлыг хууль эрх зүйн талаас нь хэрхэн шийдвэрлэх вэ? -Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад эхлээд шалгах ёстой. Шалгаж байж дараагийн арга хэмжээг авна. - “Монголын төр засгийн удирдагчаар 25 жил тасралтгүй ажиллаж явсан Ю.Цэдэнбал агсныг шүүж явсан Л.Цог мандаж явна” гэсэн утга бүхий нийтлэл сүүлийн үеийн хэвэл мэдээллээр гарч байна. Бал даргыг хэлмэгдэж явсан, Орос оронд амьдралын сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлсэн талаар түүхэн баримт ч бий. Гэтэл нэгэн цагт хэлмэгдэж явсан Бал даргыг шүүж явсан та, харин одоо хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах асуудлыг хариуцаж байгаа нь цаг хугацааны тохиол уу. Үнэхээр та Бал даргыг байцааж явсан юм уу? -Иймэрхүү утгатай мэдээллүүд гарсан байсныг би харсан. Энэ бол нэг талаар том гүтгэлэг. Нөгөө талаар болсон явдал. 1990 оны хавар би Улсын прокурорын газрын газрын даргаар очсон. Энэ үеэр “Ю.Цэдэнбал дарга ба түүний тойрон хүрээлэгчид” нэртэй Эрүүгийн хэрэг үүссэн байсан. Ардчилсан хувьсгал дөнгөж эхлээд байсан үе. Сонин хэвлэл болгон дээр энэ асуудлаар нийтлэл, материал гарч байсан. Бүх нийтийн анхааралд орсон энэ үед  монголын хамаг хөрөнгийг үрэн таран хийлээ, тусгай хангамж эдэллээ, ард түмнээ хэлмэгдүүллээ гэж мэдээлж байв. Тэр үеийн иргэний хөдөлгөөн өлсгөлөн зарлаж явсан хүмүүсийн шаардлагаар Улсын прокуророос даалгавар авч шалгасан нь үнэн. Би Цэдэнбал даргатай тэр зун нь Москвад очин хоёр удаа л уулзсан. Тэр үед элчин сайд н.Гүрбадам гуай байсан. Бал даргын бие ямар байна, байдал ер хэр зэрэг байгаа зэрэг асуудлаар ярилцсан. Тэгээд Гүрбадам дарга Филатова гуайг дуудаж уулзсан. Удалгүй Филатова гуай хүрч ирэн “Миний хүү сайн байна. Орос хэлтэй хуульч хүн байна. Ард түмэндээ үнэнийг хүргээрэй. Би монголын төлөө 30 гаруй ажилласан. Цэдэнбал шиг ийм агуу удирдагч ойрын 25 жил төрөхгүй. Та бүхэн энэ бүхний учрыг үнэн зөвөөр олж, ард түмэндээ ойлгуулвал маш ихээр баярлана” гэсэн. Филатова гуай “Хүүхдийн Фонд”-ын дарга байсан. Түүнтэй ярилцах явцад “Бал даргын бие ямар байна. Таныг ингэж хүүхдийн фондын мөнгөтэй холбогдсон гэсэн мэдээлэл гарсан” гэдгээ хэлж гурван цаг гаруй ярилцсан. Филатова гуай өөртөө нэг ч зүйлийг хавьтуулаагүй. Бүх асуудлыг тухайн албанд ажиллаж байгаа монгол дарга нар хариуцдаг гэдгийг хэлж байсан. Маргааш нь би Бал даргатай уулзахаар Оросын ТАСС агентлагийн VII давхарт очиход хоёр шаардлага тавьсан. Нэгд, ямар нэгэн бичлэг, дуу хураагуур хэрэглэхгүй. Хоёрт, бүх асуудлыг орос хэлээр ярихыг сануулсан. Би зөвшөөрсөн. Д.Дожоодорж гуай Бал даргатай уулзахаар очиж уулзахад нэг өрөөнд сууж байдаг бичлэг байдаг даа. Яг л тэр өрөөнд уулзсан. Би түүнтэй 20 минут л ярилцсан. Эхлээд сургууль хаана төгссөнийг минь асуухад Эрхүүд төгссөн гэвэл өөрийгөө бас Эрхүүд төгссөн гээд дурсамжаа ярьсан. Энэ хугацаанд миний нэрийг дөрвөн удаа асууж, монголоо  их санасан гэсэн. Тэгээд удалгүй харгалзаж байсан эмэгтэй амрах боллоо гэснээр бидний уулзалт өндөрлөсөн. Ийм л асуудал болсон. Сүүлд Бал дарга нас бараад, эх оронд нь оршуулахаар ирсэн Филатова гуайг “Их тэнгэр”-т байцааж шалгасан гэж дуулдсан. Би тэр үед Прокурорын байгууллагаас гараад Ардын их хурлын депутат буюу Бага хурлын гишүүн болсон байсан. Хожим “Ю.Цэдэнбал ба түүний тойрон хүрээлэгчид” гэх хэргийг шалгаж дуусаад, улсын мөнгө идэж уусан асуудал байхгүй хэмээн нотлож, Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Харин энэ асуудлыг ингэж мушгиж байгаа өөр зорилготой гэж бодож байна. Яагаад гэвэл уг материал нь “Үргэлжлэл бий...” гэж төгссөн байна лээ. П.Наран  
Shuud.mn
Сонин хачин
Цогт:
Одоо бид амьдаараа хэлмэгдээд байгаа юм шиг санагдана Наадах дуусдаггуй юм чинь ер нь дуусахгуй болотой юм гээч УРЬДЫНХААС ОДООГИЙНХ ХЭЦУУ БОЛЛОО ЭНЭ ТАЛААР НЭГ ЮМ БОДОХ ЦАГ БОЛСОН ШУУ ОНООДОР ХЭЛМЭГДЭЭГУЙ ЭНГИЙН НЭГ Ч УГУЙ БОЛСОНЫГ МЭДЭЖ БАЙНА УУ
2013-03-28
Логийн Цог бол Хогийн Цог. Одоо Хогийн Цог Ю.Цэдэнбал гуайг цагаатгах ажлыг хийгээч. Цэдэнбал гуай шиг удирдагч Монголд дахин төрөхгүй байх.Монгол улсыг 40 гаруй жил удирдахдаа ганц өрөө байрч үгүй байсан байна лээ. Хөөрхий түүнд хэдэн ном, сольж өмсөх хувцас, гадаад дотоодын хэдэн тэмдэг л байсан шүүдээ.Одоо цагаадгаад түүний Монгол улс, монголын ард түмний төлөө хийж бүтээсэн гавъаг залуу үед ойлгуулах хэрэгтэй.
2012-12-03
ооги:
Логийн Цогоос 7 сарын 1-нд юу хийснийг нь асуух хэрэгтэй. Хүн алсан уу, байшин шатаасан уу гэх мэтээр. Тэгвэл нэг юм гарна даа.
2012-12-02
mongolia:
Ene TSog novshiig buudaj alah heregtei novshiin amitan daa
2012-12-01
Helmegdegsdiin sudalgaanii toviin dargaar naiziigaa tetgevert garsan huniig avaachij tavisan geed duuldaad baih yum? ter unen uu humuusee
2012-12-01
MGLzaluu:
Uneheer aguu udirdagch.
2012-11-30
Mongolchuud ta nar bal darag aa ih gomdooson do archaagui Ard tvmen shvv ta nar odoo ta nart hvn chanar baihgui bolson bainlee Interneteer bi bie ee muulsan hed n teneg ataaj nohod sain yavaa negiigee comment bichiij gutaadag tiim l hvmvvs bolson bainlee olonii taniil hvnii tuhai bichheer door n boon ataa horsol doromjlol baidag bolson bainlee archaagui vher mal shig mongolchuud
2012-11-30
Uhsen Tsedenbal darga ug heleh ch yum bishh dee Tsog yu ch gej burj baigaam bilee baitsaahdaa yu yu gej tomorj baisna boldoo daanhc gerchgui baih daa
2012-11-30
Tushaal l gyitsetgej yavsan ni oulgomjtoi ter yed ulsuud tusgai hangamj ntr geed baisan hymyys odoo yamar bolchihson bga bilee
2012-11-30
abto mashin baritsaalj zeel olgono bid tanii zeeliig 10 minutiin dotor shiidej ogoh bolno utas 99108696 95909200
2012-11-30
зочин:
бал даргын тойрон хүрээлэгчид, тусгай хангамж гээд орилоод өлсгөлөн зарлаад байсан нөхдүүд одоо ямар хангамж эдэлж байгаа билээ, энийгээ тэр хүмүүс ойлгодог болов уу
2012-11-30
Mgl:
Tuhain ued hiij bsan ajiltaigaa holbootoi uulzsan l um bna. Uulzahgui geed ch yahav.Tuhai ued Bal dargiig avgaitai ni 2000 tug idsen geed shiitguul shiitgeh huuli erh zuin orchin bsan l baih. Iimees Enhbayar guaig helmegduulj bui nuhduud hojim nuuree hiih gazargui boloh variant bdag um bna gedgiig endees oilgoosoi.
2012-11-30
mongol:
xogiin tsog guai ta negent iim xochitoi bolson xun.muu neriig arilgaxad xetsuudee.ene xorvoog iim neretee duusgaval xetsuul yum bna
2012-11-30
Болд:
Албан тушаалын хувиар л нэг уулзсан юм байна. Байцааж сүйд болсон юмгүй шив дээ.Хожоодорж шиг сайн дураараа хүний мууд дурлаж гүйгээгүй бололтой.Харваас Хожоодорж шиг хүний мууд дурлаж унасан дээр нь түлхэх хүн биш байна. Хожоо гуай өдийд тамд морилж байгаа байлгүй.
2012-11-30
Монгол:
Цэдэнбал дарга хэлмэгдсэн. Одоо Л.Цог цагаатгах ажлыг өөрөө гардан хийх хэрэгтэй. Тэгвэл нүгэл чинь нимгэрнэ.
2012-11-30
иргэн:
Монгол улсынхаа төлөө, Монголчуудынхаа төлөө Ю.Цэдэнбал шиг ажил хийсэн хүн одоо болтол Монголд гараагүй л байгаа нь үнэн.
2012-11-30
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-11-30
erduu l eniig yarih gej ulsiin munguur moskva yavsiin biz de
2012-11-30
Zochin:
Ene muu amitan urvagch,hun muutai amitan.Chamaar ar tumen yaanaa.Harvaas ur udmaaraa uhej dald ormoor hurr.
2012-11-30
БАЯРСАЙХАН:
ЦОГ ХҮНИЙ МУУД ДУРЛАХ ХҮН ХАРВААС БИШ, ЯМАР Ч БАЙСАН САГСААДАЙГҮЙ Л ЮМ БАЙНА.
2012-11-30
i:
chi hogiin tsog nertei shuu dee
2012-11-30
Тухайн үед Цэдэнбалыг муулагсад одоогийн Оюутолгойн гэрээг муулагсадаас ч их байсан юм. Одоо бол бүгд л Бал дарга гэж сайнаар дуурсдаг. Цаг хугацаа харуулах юм даа. Харин тэр Дожоодорж мэтийн нөхдүүдийн үр хүүхдэд хэцүү л байдаг байх даа.
2012-11-30
Сэтгүүлч:
Бүтэлгүй амьтан даа, энэ Логийн ЦОГ
2012-11-30
n:
turiin ajil hiisen l bn.Yagaad bolohgui gej .
2012-11-30