Дэлхий сөнөнө гэх яриаг НАСА-гийн эрдэмтэд няцаав
2012-11-30

Элдэв таамаглал, онол байдаг хэдий ч ирэх арванхоёрдугаар сард дэлхий огт сөнөхгүй. Наанадаж Америкийн сансрын агентлаг НАСА-гийн эрдэмтэд үүнд туйлын итгэлтэй байна. “2012 онд ертөнц сөнөхгүй. Манай гариг дөрвөн тэрбум гаруй жилийн турш байдгаараа л  байж  ирсэн, удахгүй ертөнц сөнөнө гэх яриа шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй юм” гэж НАСА-гийн сайтад  тавьсан мэдээнд дурджээ. Өнөөдөр хамгийн их тарсан дэлхий сөнөнө гэх элдэв онолыг мэдээнд няцаасан байна. Нэг онолын дагуу нарны аймгаар хэсүүчилж явдаг Набиру хэмээх  гараг дэлхийтэй мөргөлдөнө гэдэг ажээ. “2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд хүн төрөлхтөн сөнөхгүй, харин хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр ирдгээрээ ирнэ” гэж  НАСА-гийн мэдээнд тэмдэглэжээ. Түүгээр ч барахгүй эртний майя нар ертөнц сөнөх тухай  огт хэлж байгаагүй гэдэгт Америкийн эрдэмтэд итгэлтэй байна. Манай гариг ямар нэг тэнгэрийн эрхэстэй мөргөлдөн сөнөнө, наран дээр асар том тэсрэлт болно, дэлхийн хоёр туйл өөрчлөгдөнө, “гаригууд жагсана”  гэх мэт дэлхий сөнөх тухай бусад таамаглалыг ч НАСА-гийн эрдэмтэд няцааж байна. Ойролцоох нэг гаригийг өөртөө шингээсэн асар том улаан одыг судалж байгаа АНУ, Испани, Польшийн эрдэмтэд  дүгнэхдээ, барагцаалбал таван тэрбум жилийн дараа дэлхийд ийм хувь тавилан тохиож болох юм  гэжээ. Гол цөмд нь устөрөгчийн шаталт хэдийнэ дууссан одыг  асар том улаан од гэж нэрлэдэг юм. Нар лугаа адил  тийм одны  гадаргуугийн температур нь  ихсэж эхэлдэг байна.  Од томорч,  ойрхон  тойрог замаар эргэлддэг гаригуудыг  гарцаагүй мөхөлд  хүргэх ажээ. Одон орон судлаачдын нотолж байгаагаар нар хувьслынхаа явцад мөн ийм асар том улаан од болоход, түүний диаметр нь 128 дахин ихэсч, Буд, Сугар мэдээжээр дэлхийг  өөртөө шингээнэ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
ZAAAAAAAAA:
SONUUL BUGD YBIISHDE ULDEJ YAHIIN KKKKKUGAASAA HAIRTAI HUMUUS MINI BHGUI BOL BI ULDEED YAHIIN 50 TER BUM MANAI IRGENSHIL HED SOLIGDHIIN BNA HEDEN UDAA HUI NEGDELDEE OCHIJ DELHII HOORHII AMRAH BGADA KKKK
2013-07-17
tsolmon:
hooh
2012-12-14
guts:
anonymous hachin baasaa chinii ter setuulzui hend hamaatai yum ain hun zgr saihan medee niitelj bhad teneg teneg yum bicheed bhiin sda chine mergejliin ch geh shig ergvv sda domboo garyy gui yu
2012-12-11
mergejlin setguulzuin uner ch ugui um bichih umdaa. lead alga h biye holildson togsgol alga, garchig muu geh met mash muu bn da tanai sitiihan!!
2012-11-30
Ga Ноён:
"Сөнөвөл"ингэж бичдэг юм...Дэлхий сөнөхгүй за..
2012-11-30
abto mashin baritsaalj zeel olgono bid tanii zeeliig 10 minutiin dotor shiidej ogoh bolno utas 99108696 95909200
2012-11-30
sonochuul oorsdoo hariutslaga huleej chadahaargui bolson baih bolohoor ingej helj bgaan nasa-giihan
2012-11-30