Харумафүжи зодог тайлах уу
Мэргэжлийн сумогийн 70, Монголын гурав дахь ёкозүна Харумафүжи Бямбадоржид хатуухан даваа тулгараад буй. Тэрбээр энэ сарын башёд амжилтаа бататгаж чадаагүй тул зодог тайлуулж магадгүй талаар Японы “Киодо” сонин бичжээ. Тиймээс ирэх нэгдүгээр сарын башёд Харумафүжи өндөр амжилт үзүүлэх болзол тулгагдаад байгаа юм. "Ёкозүна цолтой бөх ядаж ялалтаа хоёр башё дараалан бататгах ёстой гэнэ. Хэрвээ чадахгүй бол энэ цолны болзлыг хангахгүй байна гэсэн үг юм. Муу барилдсан үзүүлэлт нь Харумафүжид хэтэрхий эрт дээд цол өгсөн мэт сэтгэгдэл төрүүллээ. Бид түүнд хүндэтгэлтэй хандсан, гэвч бидний хүлээсэн амжилтыг үзүүлж чадсангүй” хэмээн Японы Сүмо бөхийн холбооны Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Такүхико Цурута онцолжээ. Тэрбээр энэ сарын башё өндөрлөмөгц хэд хоногийн чөлөөгөөр эх орондоо ирж нэлээд хэдэн арга хэмжээнд оролцоод буцлаа.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ