Дүүргийн Засаг дарга нарын нэрс тодорч эхэллээ
2012-12-05

Ирц хүрээгүй шалтгаанаар дахин болсон орон нутгийн сонгуулийн бужигнаан түр амсхийх зуур аймаг, дүүргийн Засаг дараг нарын нэрс эхнээсээ дуулдаж эхэллээ. Төсвийн шинэ хуулийн дагуу аймаг, дүүргүүд арванхоёрдугаар сарын 5-ны дотор буюу өнөөдөр төсвөө батлах ёстой. Тийм учраас ялалт байгуулсан газартаа Засаг даргаа  тодруулахаар намууд шуурхайлж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр нийслэлийн есөн дүүргийн тавд нь АН, дөрөвт нь МАН ялалт байгуулсан нь тодорхой болоод байгаа. Тодруулбал, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргүүдэд АН олонхиболсон бол Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт МАН арай олон суудал авчээ. Гэхдээ Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэг дээр МАН-аас нэр дэвшигчидтэй холбоотой хууль зөрчсөн үйлдэл илэрсэн тул асуудал шүүх, цагдаагаар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Дахин санал хураалтын дүнгээр намуудын суудлын тоо нь илэрхий зөрүүтэй буюу ялалт нь нэгэнт тодорхой зарим дүүргүүдийн Засаг дарга нарын нэр тодроод байна. Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай бөгөөд үүний 30-ыг нь АН-аас нэр дэвшигчид авсан. Тэд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ аваад байгаа бөгөөд Засаг даргаар хэнийг томилохоо ярилцсан аж. Эх сурвалжийн хэлснээр Баянгол дүүргийн шинэ Засаг даргаар тус дүүргээс нийслэлийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр суудаг Д.Оросоогийн нэр явж байна. Тэрээр хуульч мэргэжилтэй, хуульзүйн ухааны докторант. 2001-2002 онд “Глоб интернэйшнл” ТББ-аас Нээлттэй Нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл” төслийн хуульч, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн (Хууль зүйн үндэсний хүрээлэн) Төрийн байгуулалтын секторын эрдэм шинжилгээний ажилтан, “Монгол Улсын хууль” (1206-2006 он), “Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн эмхтгэл” төслийн багийн ахлагч, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисст Үндэсний зөвлөх, Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевизийн Орон тооны бус зөвлөлийн гишүүн зэрэг хуулийн чиглэлээр багагүй туршлагатай нэгэн аж. Харин Баянзүрх дүүрэг ИТХ-ын 41 суудлаас 32-т ялалт байгуулан “цэнхэртэж” чадсан. Энэ ялалтыг байгуулахад дүүргийн АН-ын дарга, нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваагийн хүч хөдөлмөр нэлээд байсан нь мэдээж. Тэгэхээр ирэх дөрвөн жилд нийслэлийн орлогч Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийг удирдах нь тодорхой боллоо. Эдийн засагч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр түүнийг намын нөхөд нь Баянзүрх дүүргийг өлхөн аваад явчих чадалтай хэмээн үнэлж байгаа биз ээ. Үргэлж МАН-ын удирдлагатай байж ирсэн Сүхбаатарчууд энэ удаад АН-д итгэл үзүүлж, сонголтоо тэдэнд өглөө. Дүүргийн ИТХ-ын 35 суудлаас 19 нь АН-ын мэдэлд ирсэн. Тэд ийнхүү олонхи болсон учраас ирэх дөрвөн жилд засаг барих эрхтэй гэсэн үг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсангийн нэр дуулдаж байна. Дүүргийн АН-ын дэд дарга тэрээр 2003 онд Япон улсын Ибаракагийн үндэсний технологийн коллежийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэжээ. 2003-2005 онд “Монхиттрейдинг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд УБЦТС ХК-д төслийн менежер, 2007 оноос UMK ХХК-д захиралаар ажиллаж байгаад 2012 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргийг нийслэлд төлөөлөн ажиллаж байгаа билээ. Түүнийг намын нөхөд нь удирдан зохион байгуулах авъяастай, хамт олныхоо дунд нэр хүндтэй учраас Засаг даргаар итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэн ажээ. Нийслэлдээ хамгийн цэнхэр дүүрэг гэгддэг Хан-Уулчууд энэ удаагийн орон нутгийн сонгуулиар өмнөх амжилтаа бататгаж чадсан. ИТХ-ын 35 суудлын үнэмлэхүй олонхийг буюу 29 нь тус дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийн талд очсон. Тэгэхээр ийм амжилтад хүргэж чадсан одоогийн Засаг дарга Ж.Ганхуяг улиран сонгогдох магадлал өндөр байна. Гэхдээ түүнийг намаа дотор нь хуваадаг гэх хэл ам байдаг ч гэлээ сонгуульд ялалт байгуулсан гавъяаг нь үнэлж энэ удаад өршөөж болох талтай. Чингэлтэй дүүргийн тухайд 21-нд болсон орон нутгийн сонгуулиар АН олонхи болсон ч дахин санал хураалтаар амжилтаа бататгаж чадаагүй. Энэ нь нэг талаас МАН-ынхан дахин санал хураалтад хамаг анхаарлаа дээр доргүй хандуулсантай холбоотой байж мэднэ. Гэхдээ тус дүүргийн зарим хэсэг дээр маргаантай асуудал байгаа учраас МАН-ыг олонхи болсон гэхэд эргэлзээтэй юм. Тэгэхээр маргаантай хэсгүүдийн асуудлыг шүүх тогтоосон цагт аль нам нь хэдэн суудал авсан гэдэг нь бүр тодорхой болно. Гэхдээ одоогийн байдлаар дүүргийн ИТХ-д МАН 22, АН 11, МАХН хоёр төлөөлөлтэй болоод байгаа. Хэрэв энэ сонгуулийн дүн эцэслэвэл МАН-аас Засаг дарга томилогдох учиртай. Яг үнэндээ сонгуулийн өмнө Чингэлтэйн МАН-ынхан дотроо хөлөө жийлцэж хуучин засаг ноёноо түлхэн унагаж Т.Аюурсайхан гэх хүнийг  Засаг дарга болгосон. Сар хүрэхгүй хугацаанд дүүргийн удирдсан түүнийг дахин сонгох магадлал тун бага байгаа гэх мэдээлэл байна. Харин хуучин Засаг дарга Д.Ганболдыг болох талтай гэх ч мессеж тарлаа. Тэгэхээр Чингэлтэй дүүргийг ирэх дөрвөн жил хэн удирдах нь МАН-нхны хооронд явагдах тохиролцоо л мэдэх бололтой. Тэгвэл Багануур дүүргийн тухайд орон нутгийн сонгуулиар МАН арай илүү суудалтай учраас хуучин Засаг дарга Д.Сандаг-Очир улиран сонгогдох магадлал өндөр байна. Бүр зарим эх сурвалжийн хэлснээр түүний нэрийг өргөн барих гэж байгаа тухай ч дуулдлаа. Харин Сонгинохайрхан, Налайх дүүргийн хувьд хэнийг Засаг даргаар өргөмжлөх нь одоогоор тодорхойгүй байна. Учир тус дүүргүүд дээр намуудын авсан суудлын тоо ойролцоо учраас нэлээд яриа хэлэлцээр байх гэнэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын таван нэр дэвшигчийг хууль зөрчсөн хэмээн асуудал холбогдох байгууллагаар шалгагдаж байгаа. Дээрээс нь хуучин Засаг дарга Д.Болд мөнгө төгрөгтэй асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа, өнгөрсөн дөрвөн жил байнга л хэл ам дагуулсан гээд намынх зүгээс улираан сонгохгүй гэж хатуу банга хүртээсэн. Тэгэхээр нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэн болох нь одоогоор нууц хэвээр байна. Багахангай дүүргийн хувьд ИТХ-д 17 төлөөлөгч сонгогдохоос 12 нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан болохоор тэд Засаг даргаа өөрсдөөсөө тодруулах эрхээ эдэлнэ. Дүүргүүдийн Засаг дарга нарын томилгоо иймэрхүү янзтай үргэлжилж байна. Хэдийгээр нийслэл төсвөө олон нийтээр хэлэлцүүлэн баталсан ч гэлээ дүүргүүд яаравчлах шаардлагатай байна. О.Ууганжаргал
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ засаг даргад нэр дэвших гээд байгаа хүмүүс бүгд хувийн компанийн захиралууд юм байна Нөгөө Тэмүүжингийн зарчим яах бол одоо л хувийнхаа аж ахуйг өөд татах олигарахи болох авилагач болох зам нь нээгдэж дээ
2012-12-05
unshigch:
ganld yum hiihguide
2012-12-05
hujaa:
chingelteid ganboldiig bolgohgui dhu hort mogoi idej uuj hanaagui ym baih da
2012-12-05
зочин:
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГМ МАН-ЫН ЭРДЭНЭБАЯР ОЛОНХИЙН САНАЛ АВЧ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШЛЭЭ. ХАРИН МАН-ЫН ТӨЛӨӨЛӨГ МӨНХТАЙВАН, ОЮУНГЭРЭЛ НЭР ХУВИЙН ЭРХ АШГАА ХӨӨН АН-ТАЙ НИЙЛЭН ЦӨӨНХ БОЛЛОО
2012-12-05
Шал худлаа:
ууганжаргал гэж нөхөр ёстой цээжний пангаар гөржээ хахаха... Оросоо Пүрэвдаваа 2 магадгүй...Бусад нь уучлаарай
2012-12-05
Tsend:
Chingeltein ANiin darga Batiin Batbaatar, torson duu bolox jagsaaltiin 3t bichigdsen Bataagiin Batbkhuyag. Bat ni Bataa boldog sonin shuu. Endees khurtel khudalch zalilagch ni medegdej baigaa yum.
2012-12-05
Bold:
Chingeltei duurgiin zasag dargaar Batiin Batbaatariig tavimaar baina. Ter khun ooriinkhoo bolon torson duu Bataagiin Batkhuyagiin toloo ikh yum khiisen khun.Ter tsenkher Chingeltei duurgiig Ulaaruulj chadsan yavdald bayarlaj Chingeltein zasag dargiig tuund ogie.
2012-12-05
аудит:
ИТХ-ын төлөөлөгч нар засаг дарга болоод байх юм тэгээд Аудитын шалгалтаар тэд нарыг шалгаад хариуцлага тооцох болдог тэгээд буцаагаад ИТХ-д буюу өөрсдөд нь тайлагнахаар арга хэмжээг хүчингүй болгоод байдаг утгагүй зүйл болоод байх шигээ энийг л ойлгохгүй байна даа ... дарга нар минь...
2012-12-05
KHANUULD GANHUYAG BHGUI SHDEE SHAL HUDLAA YUM BICHIH YUM
2012-12-05
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-12-05