“East water” компанийн захирлыг хүлээн авч уулзав
2012-12-05

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун БНХАУ-ын “East water” компанийн захирал болон орлогч дарга, ерөнхий инженер нарыг хүлээн авч уулзлаа. Тус компани цэвэрлэх байгууламж барьж байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  Бээжин хотын цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах ажлын 80 орчим хувийг хийж гүйцэтгэсэн  компани юм байна. Тэднийг энэхүү туршлага дээрээ үндслэн Улаанбаатарт шинээр барих цэвэрлэх байгууламжийн шалгаруулалтад оролцох нь чухал болохыг онцлон хэлж санал солилцсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
XAXUULIA TOXIRVOL TENDERIIG CHIN UGNU GENE DEE....ICHIHGUI
2012-12-06