
Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер хүүхэмсэг, сахилгагүй эр. Хэдийгээр 88 насны босго алхсан ч засардаггүй тэрбээр Кристал Харристай гэрлэлтээ баталгаажуулсан байна. Хосууд өмнө нь ч гэрлэхээр зэхэж байсан ч бүтэлгүйтсэн. Харин энэ удаад бүхнийг нарийн нямбай зохион байгуулж гэрлэлтийн баталгаагаа авсан байна. Энэ гайхалтай мэдээг өөрийн сэтгүүлдээ нийтэлсэн бөгөөд түүний эхнэр дараа сард сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулахаар болоод буй.
Тэд мягмар гаригт Бевэрли Хиллзийн шүүх танхимаар гэрлэлтээ баталгаажуулжээ. Хосууд 2011 оны зургадугаар сард гэрлэлтээ баталгаажуулах байсан ч хойшилсоор өнөөдрийг хүрчээ. Хачирхалтай нь тэдний гэрлэлт ердөө 90 өдрийн хүчинтэй аж. Энэ мэдээг сонссон хүмүүс жинхэнэ утгаараа шоу хийж байна даа хэмээн ярьцгааж байна.
Хосууд он гармагц хуримлахаар төлөвлөсөн аж.
Э.Мөнхнасан