Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй нас баржээ

img

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйд тооцогдож байсан америкийн Бесси Купер 116 настайдаа Жоржи муж улсын асрамжийн газарт нас барсныг Ассошиэйтед пресс агентлаг өчигдөр мэдээлсэн байна. Түүний төрөл төрөгсдийн хэлснээс үзвэл, тэр  нас барахаасаа хэдэн өдрийн өмнө ходоодны халдвар авчээ. Насыг нь баримтаар нотлосон дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэсэн хэргэм цолыг  2012 оны Гиннесийн ном түүнд олгосон юм. Бразилийн Мария Гомес Валентин түүнээс 48 өдрөөр ах болох нь өнгөрсөн тавдугаар сарын тодорхой болж, америкийн эмээ  дэлхийн хамгийн өндөр настай  эмэгтэй гэсэн цолоо алдсан байна. Гэвч Гомес Валентин зургаадугаар сарын сүүлчээр  нас барж, Бесс Купер манай гаригийн хамгийн өндөр настай эмэгтэй болжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

duraarai em tan buteegdehuun hereglehee boliy mongolchuudaa!!!!!!!!!
2012-12-06
мш:
буянтай л хүн байж дээ
2012-12-06
зүрх судас:
Цус шингэлэх, холестрин бууруулах, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. 99138391, 96058391, 89738391
2012-12-06