Аргентины нийслэлийг хорт утаа бүрхжээ
2012-12-07

Аргентины нийслэл Буэнос-Айрос хотын зарим хэсэг хортой үүлээр бүрхэгдээд байна. Хотын ойролцоо нэгэн боомт шатсан учир ийнхүү хорт утаа хотыг бүрхээд байгаа хэмээн албаныхан мэдэгджээ. Боомтын орчимд хорт бодис тээж явсан чингэлгүүд шатсан нь хорт утаа тархах гол шалтгаан болоод байгаа аж. Тиймээс хотын оршин суугчид эрүүл агаартай газрыг хайж хотоос аль болох зайдуу газар очихоор үймж, сандарцгааж байна. Хорт утаа амьсгалсан хүмүүст бөөлжис цутгах, нүд бүрэлзэх, толгой эргэх болон бусад шинж тэмдгүүд илэрч байна. Одоогийн байдлаар 100 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. Энэ тухай тус улсын аюулгүй байдлын сайд Сергио Берни “Хүмүүс хордлогын эхний шатанд орсон байна, яаралтай  хордлого тайлах эмчилгээ хийх шаардлагатай хэмээн мэдэгдэхийн сацуу, шатсан бүтээгдэхүүн хятад улсад үйлдвэрлэгдсэн” гэдгийг мэдэгдсэн юм. Чингэлэг бүхий онгоц Хятадын Шанхай хотоос Парагвай улсыг зорьж явсан ба замдаа ийнхүү шатсан аж. Одоогийн байдлаар чухам ямар бүтээгдэхүүн шатсан болохыг  тодорхойлж амжаагүй байна. Нийслэл хоттой хил залгаа Пуэрто Мадеро, Сан Телмо болон бусад хотууд руу утаа тархсаар байна. Аюулгүй байдлын газраас хотын оршин суугчдад хандан нүүрээ ил гаргахгүй байх, маск зүүж аль болох гадуур гарахгүй байх, цонх салхивчаа нээлгүй байхыг сануулж байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
LIKE DARCHIE CHINII COMMENTED
2012-12-07
Javhlan:
Manaih bol bainga hot utaagaar burheetei baigaaadoo
2012-12-07
LIKE DARCHIE CHINII COMMENTED