Хамтын гэрээнд гарын үсэг зурлаа
2011-11-03

Дорнод Сибирийн Соёл урлагийн академийн ректор, доктор, пропессор академич хатагтай Р.И.Пшеничникова Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрээр өмнө нь  Монгол Улсын хэмжээнд СУИС, Боржигон чуулгын хамт олонтой  ажилладаг байсан  юм байна. Хэлэлцээр дуусаж хатагтай Пшеничникова оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлж оюутан солилцоо хийх боломжийн талаар түлхүү нээлттэй ярилцлаа.

Саммит компани  Dell EqualLogic storage –н танилцуулга хийлээ

Саммит Компьютер Технологи ХХК нь Dell брендийн Монгол дахь албан ёсны дистрибютерээр 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Dell брендийн Сервер, Сторэйж /Storage/, ширээний болон зөөврийн компьютер зэрэг бүхий л төхөөрөмжийг Малайз улс дахь үйлдвэрээс нь Монголын хэрэглэгч нартаа шууд нийлүүлдэг.

Энэ эрхийнхээ дагуу dell-ийн малайз дахь салбараас dell-ийн мэргэжилтэнгүүдийг урин ирүүлж dell equal logic storage-ийн сургалт танилцуулгыг corporate зочид буудлын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү танилцуулга сургалтыг Саммит компаний гүйцэтгэх захирал ноён Н.Ганзориг нээн үг хэлж төлөөлөгч нарыг эндэр дээр урьснаар  dell компани-ий монгол дахь пүүсийг хариуцсан менежер Foo Chuang Yeh, байгууллагын enterprise хариуцсан менежер Venkatesh Murali нар сургалтыг явуулсан юм.

Dell брендийн дистрибютерийн хувьд тухайн барааныхаа засвар үйлчилгээ, суурилуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байдгаас гадна шинэ бүтээгдэхүүн, технологийг цаг тухайд нь Монголын хэрэглэгч нартаа танилцуулж хүргэж байдаг билээ.

Энэ удаад Dell EqualLogic storage –г Монголын хэрэглэгч нартаа танилцуулж байна.

Өнөөгийн техник, технологийн өндөр хөгжлийн энэ үед олон мянган хэрэглэгчийн мэдээллийг хадгалсан маш том сүлжээнүүд бий болж байна. Энэ сүлжээ нь их багтаамжтай, хурдтай, найдвартай, уян хатан боломжууд бүхий хадгалах төхөөрөмжийг шаарддаг.

Энэ бүх шаардлагыг хангасан төхөөрөмж нь Dell EqualLogic storage юм. Энэ төхөөрөмж нь 28.8TB хүртэлх мэдээллийг 15krpm эргэлттэй дискинд хадгалж, 10Gbps хүртэлх хурдаар сүлжээнд холбогдож ажилладаг.

Өөртөө Volume Cloning,  Automatic Snapshot, Automatic Load Balancing, Thin Provisioning зэрэг технологиудыг иж бүрдэл болгон агуулсан байдаг бөгөөд эдгээрийг удирдах хялбар удирдлагын интерфэйстэй байдаг.

Монголын эдийн засгийн болон технологийн хурдацтай хөгжлийг дагаад манай банк санхүү, уул уурхайн болоод мэдээлэл холбооны салбаруудад өндөр гүйцэтгэлтэй, ухаалагтехнологит сууриласан найдвартай, тасралтгүй ажиллагааг хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гаргадаг болсон бөгөөд бид энэхүү нөхцөл, шаардлагыг хангахуйц сүүлийн үеийн дэвшилтэд мэдээлэл технологийн тоног төхөөрөмжүүдийг САММИТ компани нь түргэн шуурхай хүртээмжтэй нийлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.

Саммит компани нь худалдан авагч харилцагч байгууллагууддаа хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүдийг цаг тухай бүрд нь хүргэж байх болно.

Таны технологийн түнш PC mall

Shuud.mn
Сонин хачин