Apple Хятад дахь үйлдвэрүүдээ АНУ руу шилжүүлнэ
2012-12-09

Apple компанийн ерөнхий захирал Тим Кук Мас компьютерийн зарим нэг үйлдвэрүүдээ ирэх онд АНУ-д шилжүүлнэ гэдгээ мэдэгджээ. “Дараа жил бид Мас-ийн зарим нэг үйлдвэрүүдээ АНУ-д аваачна. Үүндээ бид их бахархалтай байгаа. Гэхдээ энэ нь Apple өөрөө үйлдвэрлэлээрээ дагнана гэсэн үг биш. Харин бид АНУ-ын нутаг дэвсгэр дээр ажиллаж, хөрөнгө оруулна. Энэ зорилгоор бид 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийнэ. Мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаагаас бүх үйлдвэрлэлээ АНУ-д явуулах боломжгүй гэдгийг хэлэх байна” гэж Кук ярьжээ. 1990-ээд оны сүүл хүртэл Apple өөрийн төхөөрөмжүүдийн дийлэнх хэсгийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэн угсарч байсан билээ. Гэвч дараа нь үйлдвэрлэлээ Ази тив рүү нүүлгэсэн юм. Тэнд хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага байдагтай энэ нь холбоотой аж. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Манай Монголд нээчихгүйдээ. АНУ-д шилжүүлснээс л бага зардал гарна даа.
2012-12-09