Нобелийн шагналыг анх удаа гардуулжээ
2012-12-10

Нобелийн анхны шагнал гардуулах ёслол Стокгольм, Осло хотод болжээ. Шведийн инженер, үйлдвэрлэл эрхлэгч Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу түүний бүх хөрөнгийг (31 сая швед крон)  физик, хими, анагаах ухаан, физиологи, утгазохиолын салбарын онцгой амжилт гаргасан хүмүүст  олгох шагнал, түүнчлэн энх тайвны шагнал бий болгоход зориулжээ. 1968 онд шведийн улсын банк Альфред Нобелийн дургалд зорилулан эдийн засгийн шагнал бий болгосон байна.  Эдгээр шагналыг жил бүр олгодог бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Альфред Бернхард Нобель (1833 онд төрсөн) бол шведийн химич-инженер, динамит болон хиймэл торгыг зохион бүтээгч,  355 патентын эзэн бөгөөд ингэснээр 20 гаруй оронд 90 орчим үйлдвэр  барьж байгуулсан, Нобелийн шагналыг үүсгэн байгуулагч, Лондоны хааны нийгэмлэг, Шведийн шинжлэх уханы академийн гишүүн байжээ. 1896 оны арванхоёрдугаар сарын 10-нд нас барсан байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Amid burhan bsn da. Ter ur huuhedgui uchir hurunguu eh orondoo hun turulhtund heregtei zuil buteesen hund huvi ugj bai gej gereeslel uldeesen gsen. Tuunii achaar swed ner turtui bayan oron bolson bh.
2012-12-13