Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн баяраар зарим хүнийг төрийн одон медалиар шагнажээ. Азийн аварга Д.Ганбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, олон улсын шүүгч Л.Болормаа, Д.Ганцагаан, Б.Дашням нарыг Алтан гадас одонгоор, чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, Өвөрхангай аймгийн дасгалжуулагч Э.Батбаяр, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, шигшээ багийн дасгалжуулагч Т.Гансүх, ахмад шүүгч Н.Сувид нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу FILA-гийн "Алтан одон"-гоор ОУХМ Х.Баттуул, гавьяат тамирчин Б.Болд, улсын аварга Д.Сумъяабазар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай нарыг шагнасан бол "Мөнгөн одон"-гоор ардын багш Ч.Дамдиншарав, С.Магсар нарын хүмүүсийг, "Хүрэл одон"-гоор даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Д.Сэрээтэр нарын тамирчин, багш, дасгалжуулагчдыг тус тус шагнажээ.