
Арваннэгдүгээр сарын 11-нд Москва хот хурим, найранд умбаж 1179 хос гэрлэлтээ батлуулах гэнэ. Москва хотын Гэрлэх ёслолын ордны асуудал эрхэлсэн нийслэлийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Урьд нь ихэвчлэн 500 орчим гэрлэлтийн өргөдөл хүлээн авдаг байсан. Энэ удаа дэндүү олон байна" гэжээ.
Москва хотод гэрлэлтээ батлуулах оргил цаг үе 2007 оны долдугаар сарын 7-нд нийт 1678 хос гэрлэлтээ батлуулсан бол 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр 1597 хос гэрлэж байжээ. 2009 оны есдүгээр сарын 9-нд нэг их олон хүн гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд энэ нь гай дагуулсан 666 гэдэг тооны тонгоруулсан хувилбар гэж үзсэнтэй холбоотой гэнэ. Тэгээд ч тэр өдөр лхагва гариг байсан бөгөөд хурим хийхэд тохиромжгүй гэх бодолтой нь холбоотой аж. Тэгвэл 2010 оны аравдугаар сарын 10-ны өдөр 205-хан хос бүртгүүлжээ.