Цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөхөөр боллоо
2011-11-04

Засгийн газрын хуралдаанаар айл өрхийн шөнийн цагийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ хөнгөлөлтийг тодорхой нөхцөл хангасан өрхүүд эдэлнэ. Өөрөөр хэлбэл агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдан хуульд заасны дагуу цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдон цахилгаан халаагуур хэрэглэж байгаа өрхүүд энд багтах юм. Гэхдээ зөвхөн ахуйн хэрэглээний зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнэ л энэ урамшуулалт хамрагдана. Мөн эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж нийт 15 цаг болгосон байна. Ингэснээр өмнө нь үйлчилж байсан хугацаа даруй 6 цагаар уртасч, үнийн тариф 2 дахин хямдарч байгаа юм. Тавьсан нөхцөл, шалгуур хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 90 мянга 700 гаруй өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Shuud.mn
Сонин хачин