Голомт банкны “Жапан таун” тооцооны төв үүдээ нээлээ
2012-12-12

Банк санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Голомт банк 2012 онд салбар сүлжээнийхээ тоог өргөжүүлэн тэлэхэд онцгойлон анхаарчээ. Тус банкны энэ оны отгон салбар болох “Жапан таун” тооцооны төв өнөөдөр нээлтээ хийж төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд талд шинээр ашиглалтад орсон “Monnis building”-ийн хоёрдугаар давхарт үйл ажиллагаа явуулж эхэллээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд байрладаг тус газарт банкны үйлчилгээ ийнхүү ойртож байгаагаас гадна Жапан таун, Маршал таун, Оддын хотхон зэрэг хүн ам ихтэй ойролцоох хорооллын иргэд тус тооцооны төвөөр мөн үйлчлүүлэх боломжтой юм. 2012 оны Монгол Улсын шилдэг банк шагналыг The Banker, Global Finance сэтгүүлүүдээс дараалан хүртсэн Голомт банк уг нэр хүндтэй шагналуудыг хүртэхэд салбар сүлжээнийхээ тоог эрчимтэй нэмэгдүүлсэн нь чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байна .Учир нь тус банк 2012 он гарсаар салбар, тооцооны төвийнхөө тоог 18-аар, бэлэн мөнгөний машиныхаа тоог 53-аар тус тус нэмэгдүүлжээ. Банкны бүх төрлийн үйлчилгээг  тав тухтай орчинд, түргэн шуурхай үзүүлэх Голомт банкны “Жапан таун” тооцооны төвийн үүд хаалга ажлын өдрүүдэд 9-17, бямба гаригт 10-16 цагийн хооронд таны өмнө нээлттэй байна.
Shuud.mn
Сонин хачин