НҮБ-ын аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг зэмлэв
2012-12-13

Хойд Солонгосын тал алсын тусгалтай пуужингаа хөөргөсөн явдал нь олон улсыг эгдүүцүүлсэн хэрэг болсон. Пуужин хөөргөсөн явдлаас болж өчигдөр НҮБ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулсан. Энэ хуралдаанаас НҮБ-ын  Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын талыг бласстик  пуужин хөөргөхгүй гэсэн хоргийг зөрчсөнд зэмлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч “Энэ үйлдэл Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл мөн” гэжээ. АНУ Пхеньяныг мөн буруутгаж “Пуужин хөөргөснөөс учрах хохирол, нүүрлэх аюулыг тооцох ёстой. Энэ нь улс үндэстнүүдийн аюулгүй байдалд заналхийлэл учруулах өндөр эрсдэлтэй” хэмээсэн юм. Түүнчлэн туршилтын журмаар, ямар нэг аюул учруулахгүй гэж байгаа боловч үнэн хэрэгтээ бласстик пуужингийн  туршилт байсан гэв. Харин БНСУ, Японы Батлан хамгаалахын албаны хүмүүсийн баталж буйгаар Умард Солонгос өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09.49 цагийн үед хөөргөсөн. АНУ ч мөн сансрын тойрог замд “шинэ төхөөрөмж” илэрснийг баталжээ. Пхеньянд хиймэл дагуулын пуужинг Умард Солонгосын эцэг гэгдэж байсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан том үйл явдал хэмээх суртал ухуулга хүчтэй өрнөж байгаа. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон, БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн хоног дутуу байгаа ийм үед Умард Солонгос ийм алхам хийсэн нь санамсаргүй тохиолдол биш гэж ажиглагчид бичиж байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
шартай:
Зөв. Хэн эдээр зэвсэгээр баян нь дийлж дээрэрлхэж байдаг энэ ертөнцөд цөмийн пуужинтэй байх нь тэгш байдлын баталгаа. Монгол цөмийн зэвсэгтэй бол юү гэж 2 хөршийн амны гарын зугаа утсан хүүхэлдэй болж байх билээ. Та нар хар 76 дурак чинь эх орноо худалдаад ард бидэнд гишгэх газаргүй болгоод хэнд юү ч хэлж чадахгүй сүү долоосон гөлөг л байна шүү дээ
2012-12-13