Гурил үйлдвэрлэгчдэд 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
2012-12-14

Монгол улсын шинэчлэлийн засгийн газар, Монгол банкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийн А/166/А24 тоот тушаалаар баталсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ  ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийг олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах  нөхцлийг тогтмол хангах зорилго бүхий “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан Монголбанкнаас   61 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг нээсэн юм. Харин өнөөдөр гурилын үнэ, чанарт ҮХААЯ, ШӨХТГ, МХЕГ,   иргэд  хяналт тавьж ажиллах талаар холбогдох албаынхан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, ТНБД Х.Золжаргал, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Монгол банк, ШӨХТГ, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов. Тус яамнаас дээрх хөнгөлөлттэй зээлийг олон нийтэд нээлттэй зарлаж доорхи шалгуур үзүүлэлтүүдийг хангасан үйлдвэрүүдийг материалаа ирүүлэх урилгыг том, жижиг бүх гурилын үйлдвэрүүдэд аймгуудын ХХААЖДҮГ-аар дамжуулан  хүргүүлсэн аж. Зээлийг олгоход дараахь шалгуур үзүүлэлтүүдийг чухалчилан үзсэн байна. Үүнд:     Гурилын үнийг тогтвортой байлгах талаар ҮХААЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан байх     Тариаланчид болон ТЭДС-аас хүнсний улаанбуудай худалдан авсан болон авахаар гэрээ байгуулсан     Тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь зах зээлд танигдсан     Нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр борлуулагдах   жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр худалдаалахыг зохион байгуулах гэх мэт Улсын хэмжээнд 73 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар санамж бичигт гарын үсэг зурсан 46  том, жижиг гурилын үйлдвэрүүд материалаа ирүүлж 35 аж ахуйн нэгж шалгараад байна. Үүнд: Дархан-уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Хэнтий, Говь-алтай, Дорнод зэрэг 10 аймаг, нийслэлийн 35  гурилын үйлдвэрүүдэд  хамрагдлаа. Оны эхний есөн сарын байдлаар манай улс дотооддоо 75,4 мян.тн гурил үйлдвэрлэж 40,1 мян.тн гурил, 2.0 мян.тн улаанбуудай импортлосон мэдээтэй байна. 2012 оны долдугаар сараас хойш гурил импортоор орж ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай” хамтран ажиллах санамж бичигт яамтай нийслэл болон орон нутгийн 46 гурилын үйлдвэр гарын үсгээ зураад байна. Гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан хамтран ажилласнаар хүн амын хүнсний гол хэрэглээ болох  нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр /10 кг-аас дээш савлагаатай/ борлуулагдах  жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр  хэрэглэгчид худалдан авах боломж бүрдэж байгаа юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
YHAAYam uneheer hiih yumaa olj ydah yum daa,tulga said mahnii guriliinhaa uildveruuded ene heden tenegeer damjuulan momgo avch bgaa ni ard tumend il bna shdee! AN shinechlel hiine gesen yasan beee!,,,,,ene mongoor oor yum huimeer bn
2012-12-23
сайнаа:
төрөл бүрийн хөнгөлөлттэй зээл янз бүрийн урамшуулал /ямаанд,арьс шир,гурил бензин өөр юу юу билээ/хөнгөлөлтолгож байхын оронд нефть боловсруулах үйлдвэр,цахилгаан болон дулааны станц г,м үйлдвэр барьж улс орноо урагш хөгжүүлэхэд анхаармаар юм,мөн эмнэлэг цэцэрлэг шаардлагатай байна,баячуудад урамшуулал олгохоо болиочээ,ард түмэн чинь ажилгүй орлогогүй хэцүү байна шүү дээ,
2012-12-16
mahnii chenj:
Mahiig munuuh Battulga Terbishdagva hoyor meddeg gej medehgui gej uu dee.Nuutsiin mahnii mungiig ene hoyor avch uursdiinhee humuuseer beltguuldeg.
2012-12-15
sanaa:
Saidaa ene guril deer anhaarch baigaa shigee odoo mahan deer ingej anhaarah heregei bna.Bid CHINESE gen-n uurchlultei jimsnees tatgalzaad guril mah l idej goloo zogooj bna shuu dee. Canada-d Farm- erhledeg malchiddaa hungulult edluulleed ard tumendee hyamd mah iduulj irgediinhee eruul mended turuus anhaaral tavidag
2012-12-15
mahnii chenj:
Mahiig munuuh Battulga Terbishdagva hoyor meddeg gej medehgui gej uu dee.Nuutsiin mahnii mungiig ene hoyor avch uursdiinhee humuuseer beltguuldeg.
BATTULGA:
BATTULGA TATVAR TULEGCHDIIN MUNGIIG UURTUU ZUGEER AVCHIHAJ BAIGAA GEED BICHCHEH ZORIGTOI HUN MONGOLD ALGA UU?DELHIID BUUDAIN UNE MONGOLIINHOOS HYAMD BAIHAD YADAJ OROSOOS HYAMDHAN GURIL AVCHIHGUI BATTULGIIN UILDVERUUDED TERBUMAAR NI UGNE GEJ YARIJ CHADAJ BAINAA.
2012-12-14
Ямарч чанаргүй гурил үйлдвэрлэж байж юун урамшуулал болоод байна аа. ҮХААЯ хуучин дарга нарын ивээлд идэж ууж байсан нөхдөөр дарга нараа бүрдүүлдэг яасан сонин удирдлага вэ.
2012-12-14