100 гаруй адуу хулгайлжээ
2011-11-04

Баруун хилийн 0311 дүгээр ангийн Дөрөө нуурын заставын “Хар ус”-ны харуулын хариуцсан хэсэг, хилийн … дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын нутгаас манай тал руу адуу хил давсан мөрийг хилчин, дэд түрүүч Э.Батдаваа, байлдагч Г.Ганбат нар илрүүлжээ. Улмаар энэ талаар заставтаа мэдээлж, зас та вын дарга, ахлах дэслэгч Х.Жанарбек эрлийн ажиллагаа зохион байгуулах шийдвэр гаргаснаар улсын хилээс дотогш 26 километрт, Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг, Алтан элсний дунд хөндий гэдэг газарт 100 гаруй тооны адуу байсныг илрүүлж, заставтаа авчирчээ. Энэ асуудлыг шалгахад морьтой хоёр хүн ОХУ-ын нутгаас тэдгээр адууг хулгайлан тууж, манай улс руу давуулсан нь тогтоогдсон аж.
Shuud.mn
Сонин хачин