Олимпийн хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит өсвөрийн тамирчдын тэмцээн өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нээлтээ хийх юм.
Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй энэхүү тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, Өвөрхангай аймгийн удирдлагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд Улаанбаатар хот, Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь аймгийн тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт 19 жингийн ангилалд аваргаа шалгаруулна.