СУИС-ийнхан театртай боллоо
2012-12-17

Монголын үе үеийн урлаг соёлын алдарнуудын өлгий нутаг болсон Соёл урлагийн их сургууль өнгөрөгч амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.  Учир нь тус сургууль анх удаа 350 хүний суудалтай, “Оюутан“ театртай болж, Монгол улсын нэрийг дэлхийд дуурсгаж явсан урлаг соёлын алдартнууд өөрийн шавь нартайгаа хамтран хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа. Хөдөлмөрийн бааатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав, МУГЖ У.Далантай, МУГЖ, дэд профессор М.Найдалмаа, МУГЖ, дэд профессор О.Ичинхорлоо, МУГЖ Ч.Ганхуяг, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа нарын хамт Ж.Вердийн “Хундагны дуу”-г сонордуулж, Монгол улсын гавъяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Д.Нанжид ардын бүжгийн хамтлагийн залуустай хамт тайзнаа бүжиж, өгүүлэх урлагийн урлагийн багш нар “Авьяас” шүлгийг уран яруу уншиж оюутнууддаа бэлэг барьсан нь энэхүү баярын өдрийн оргил үе нь байв. Мөн СУИС, Хөгжмийн урлагийн сургуулийн оюутнууд хамтран “Хайрын үргэлжлэл...” дуулалт жүжгийг толилуулсан нь тус сургуулийн анхны бүрэн хэмжээний дуулалт жүжиг нь байв. Ийнхүү Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсгасан урлаг соёлын алдартнуудыг төрүүлж ирсэн СУИС үе үеийн төгсгөчдийн мөрөөдлийг биелүүлсэн “Оюутан” театртай боллоо. Тус театрт зөвхөн оюутнуудын хичээлийн бэлтгэл хийх талбар ч бус тэдний туурвиж буй уран бүтээл, бүрэн хэмжээний тоглолтыг олон түмэндээ нээлттэйгээр хүргэж байх урлагийн их тайз болгох ажээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
mongol, ulaanbaatar hotod
2012-12-18
bi:
ene teathre haana yum be? setgyylchee bi gadaadaas asyyj bn l daa
2012-12-17
mongol, ulaanbaatar hotod