Дэлхий сөнөнө гэсэн цуу яриа тараагчдыг Хятадад баривчилж байна
2012-12-18

Арванхоёрдугаар сарын 21-нд “галав юүлнэ” гэсэн цуу яриа тарааж  байсан дор хаяад 93 хүнийг Хятадад баривчилсан байна. Тус орны хэд хэдэн мужид баривчилгаа явуулсныг эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээг иш татан “Телеграф” сонинд бичжээ. Худал мэдээ тарааж байна гэж тэднийг буруутгаж байгаа аж. Баривчлагдсан хүмүүс чанга яригч ашиглаж, мөн арванхоёрдугаар сарын 21-нд нар гурван алга болж, гэрэл цахилгаан тасарч, үүнээс болоод дэлхийд тас харанхуй болно гэж бичсэн ухуулах хуудас тарааж байжээ.  Зарим мэдээгээр,  баривчлагдсан хүмүүсийн дотор БНХАУ-д үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон “Төгс хүчит бурхан” гэдэг байгууллагын гишүүд байгаа ажээ. Тус байгууллагын идэвхитнүүдийг эрх баригч ХКН-ыг түлхэн унагаахыг уриалдаг гэж буруутгадаг юм. “Галав юүлэхээс” айж байгаа нь арванхоёрдугаар сарын 14-нд Хэнань мужийн бага сургуулийн сурагчдад халдах шалтгаан болсон гэж Хятадын цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ.  Хутга барьсан нэг эр  22 хүүхэд, хажуугаар явж байсан нэг хүнийг хутгалж, шархдуулсан юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
зочин:
дэлхий сөнөж, 3хоног харанхуй болоосой гэж ганц хүсэн хүлээж байгаа хүн бол Орифлеймийн Оюунгэрэл гэдэг гажиг амьтан байгаа юм өөрийгөө их юм уншиж судалж гэгээрсэн суут хүн гэж магтаж байгааг нь харвал яав ч эрүүл биш ажээ. Тийм л их гэгээрсэн юм бол ядаж 10 жилийн бага ангийн хүүхдээс долоон дор нарны аймгаа ч мэдэхгүй тэнэгтэж суух ч гэж дээ.Хоосон толгойтой, усан тэнэг амьтан.
2012-12-18
Монголд нүүрний будаг зардаг нэг авгай байдышт. Тэр авгайг шоронд хийгээсэй.
2012-12-18
Îþóí ãýðýëèéã áàðèâ÷èë
2012-12-18