Мансуурсан охидыг батлан даалтад гаргалаа
2010-12-23

Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн  сурагч  15-16  настай охид мансуурсан хэрэг энэ сарын 19-нд гарсан талаар мэдээлсэн. Охидыг "Пикассо" зочид буудалд мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байсан. Тэгвэл  “Пикассо” зочид буудлын өрөөнөөс мансууруулах төрлийн бодис илрээгүй гэж байна. Гэхдээ тэдний цуснаас дээж авч  Шүүхийн шинжилгээний үндэсний төвд өгсөн гэж байна.  Улмаар хэрэгт холбогдсон   охидыг батлан даалтад гаргажээ. Харин Цагдаагийн байгууллагаас  насанд хүрээгүй охидыг  оруулсан "Пикассо" зочид буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох байгууллагуудад явуулсан гэж байна.

Shuud.mn
Сонин хачин