Хөлбөмбөг: Л.Мессиг авахыг хүсвэл 250 сая еврог төлөх хэрэгтэй
2012-12-19

Испаний “Барселона” клуб өөрсдийн гол тоглогчид болох Л.Месси, К.Пуйоль, Шави Эрнандес нартай гэрээгээ сунгах тохиролцоонд хүрчээ. К.Пуйоль, Шави Эрнандес нар  2016 оныг дуустал багтаа үлдэхээр болжээ. Харин Л.Месситэй хийсэн гэрээ 2016 онд дуусгавар болох байсныг 2 жилээр сунгаж  2018 оныг дуустал багтаа үлдээхээр болжээ. Мөн эдгээр хөлбөмбөгчдийг  гэрээ нь дуусахаас өмнө худалдан авахыг хүсвэл “Барселона” – д төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон  байна. Хэрвээ К.Пуйолийг худалдан авахаар бол  10 сая, Шавиг 80 сая , Мессиг авахаар бол  250 сая еврог "Барса" - д төлөх нь ээ. Б.Төр
Shuud.mn
Сонин хачин