Путин 61 сэтгүүлчийн асуултад хариулав
2012-12-21

Оросын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хийлгэсэн хэвлэлийн хурал дээр 4 цаг 33 минутын хугацаанд 61 сэтгүүлчийн асуултад хариулж, сурвалжлагч нартай ярилцсан юм. Төрийн тэргүүнд тавьсан дийлэнх асуулт оросын дотоод асуудалд хамаатай байсны зэрэгцээ 13 сэтгүүлч олон улсын сэдэв сонирхож, дөрвөн асуулт төрийн тэргүүний хувийн амьдралтай холбоотой байв.  Чухамхүү сүүлчийн агшин хүртэл  эрэгтэй сэтгүүлчид асуулт тавьж чадсан хүмүүсийн дотор олонхи болж байв. Тодруулвал, тэд 31 асуулт, харин эмэгтэйчүүд 30 асуулт тавьжээ. Гэхдээ эмэгтэй сурвалжлагч нар  Путины анхаарлыг татаж, асуулт тавихын тулд элдэв ухаан сийлж, тухайлбал суудлаасаа  босч, толгойн алчуураа өргөж, тэр ч байтугай тэдний нэг нь  авилгын эсрэг хэргүүдийг мөрдөн шалгах ажлын явц ямар байгааг  бас дахин сонирхохоор хэвлэлийн хурлын сүүлд  төрийн тэргүүний хажууд очиж дөнгөжээ. Ерөнхийлөгч Путины найм дахь хэвлэлийн хурал  олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийн хувьд түүнд юмуу түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песковт анзаарагдахын тулд элдэв арга ухаан сийлэх шалтгаан боллоо хэмээн хэлж болно. Хүүхэд, давын өмнө  АНУ-ын иргэдийг үрчилж  болох сэдэв хэвлэлийн хурлын  гол санаа болж байв (энэ асуудлыг 8 удаа хөндсөн байна). Бусад хүүхдийн тухай ч хэд хэдэн удаа хөндөж ярьжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид төрийн тэргүүний өөрийнх нь хэдийнэ том болсон  охин Мария, Катерина хоёрын тухай сонирхохоо мартаагүй байна. Путин хоёр охиноороо бахархадаг гэдгээ хэлжээ. Оросын ерөнхийлөгч  Краснопреснийн эрэг дэх Олон улсын худалдааны төвд (хэвлэлийн хурал болсон газар – ред,.) товлосон цагаасаа  хоёр минут хэртэй хожигдож ирсэн байна. Путин хар өнгийн костюм, цагаан цамц өмсөж,  үл мэдэгдэх зурагтай улаан зангиа зүүсэн байв. Тэр ширээний ард суугаад, пиджакныхаа дотор халааснаас  дөрөв нугалсан цаас гаргаж, түүнийг харан, оросын эдийн засгийн үзүүлэлтийн тухай оршил тоо баримтыг дурдсан байна. 12 минут ярьсныхаа дараа хуудас цаасаа эвхэн, далд хийснээр, ерөнхийлөгч дахин шпаргалка хэрэглээгүй байна. Путиныг хариулж байхад ердөө таван удаа, тухайлбал  өөрийн биеийн байдлын тухай ярьж,  Курилийн арлуудын нэгийг түүний нэрээр нэрлэе гэсэн саналаас татгалзаж, цуглаан жагсаалд оролцвол хорьж болохгүй гэж хэлэхэд алга ташжээ. Цагийн зүүг шилжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах тухай,  Магнитский болон бүс нутгуудын асуудлын тухай асуулт тавьсан мэргэжил нэгтнүүддээ сэтгүүлчид дөрвөн удаа алга ташсан байна. Бас төрийн тэргүүн аль нэг асуудлаар өөрийнх нь баримталж  буй байр суурийг нэг их сайн ойлгохгүй байгаа юм шиг санагдахад, сэтгүүлчдэд хандан, “миний ярьж байгааг анхааралтай сонсохыг та нараас хүсье, намайг сонсооч”  гэж гурван удаа хэлжээ. Ер нь Путин аяархан ярьж, харин Сирийн байдлын тухай болон Мөрдөн байцаах хорооны ажлын тухай ярихдаа дуугаа өндөрсгөж байв. Сэтгүүлчид зөвхөн асуулт тавиад байх биш, бас санал дэвшүүлэхэд энэ  далимыг ашиглаж байв. Жишээ нь Орост ахмадуудын жил зарлах,  хүүхдийн байгууллага байгуулах, Нягтлан бодогчийн өдөр бий болгох санал тавьж байв.   Найм дахь хэвлэлийн хурлын зохион байгуулалт өмнөх долоогийнхоос ялгагдахгүй байв.  Асуулт тавих зөвшөөрөл өгөх эрхийг ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков эдэлж, даргадаа цаг дөхөж байгааг  үе үе сануулж байв. Хэвлэлийн хурлын дөрөв дэх цаг эхлэх үед  Песков одоо “сүүлчийн хоёр асуулт тавих үлдлээ” гэж хэлсэн ч,  хэвлэлийн хурал тогтоосон хугацаанаас хавьгүй удаан үргэлжилж, Путин  хурал  удирдах ажлыг өөртөө авсан байна. Хэвлэлийн хурал дуусах дөхөхөд төрийн тэргүүнд асуулт тавихыг хүссэн сэтгүүлчдийн тоо цөөрөөгүй байна. С.Золбоо        
Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНХБАЯР ЯЛТАН ШҮҮ ДЭЭ.
2012-12-21
XEXEXE:
GAZAR TENGER SHIG ZORUUTEI ULSYG YAAJ CH HARTSUULAH BILEE ,NEG N OROS ORONYG OOD N TATDAG EH ORONCH ,MANAI ATIGAR GAZAR US AA ARILJDAG URVAGCH ,HULGAICH
2012-12-21
PUTIN AGUU YORONKHIILOGCH.
2012-12-21
zochin:
Энхбаяр БАгабанди эд нар шиг хариулж чадахгүй гэхийн биш хийсэн ч яадийн ЭБЭ, ийм хурал хий хий :D
2012-12-21
ЭЛБЭГДОРЖ ДУУРАЙГААД ХИЙГЭЭЧ ХӨӨРХИЙ ШОУДАХ ДУРТАЙ ХҮН ШҮҮ ДЭЭ
2012-12-21
XEXEXE:
GAZAR TENGER SHIG ZORUUTEI ULSYG YAAJ CH HARTSUULAH BILEE ,NEG N OROS ORONYG OOD N TATDAG EH ORONCH ,MANAI ATIGAR GAZAR US AA ARILJDAG URVAGCH ,HULGAICH