"Лусын хааны охид" тайзнаа амилна
2012-12-21

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн хүүхэд багачууддаа зориулан “Лусын хааны охид” жүжгийг тоглох гэж байна. Байгаль хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх үүднээс Швейцарийн хөгжлийн агентлаг уран бүтээлчдэд жүжиг захиалан санхүүжүүлдэг билээ. Энэ удаа тус агентлаг  Хүүхэлдэйн театртай хамтран энэхүү жүжгийг бүтээжээ. Уг жүжгийн зохиолыг Хүүхэлдэйн театрын захирал Ц.Хулан бичиж, хөгжмийг төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бичсэн байна. Жүжгийн гол дүрд  СТА Х.Батжаргал, С.Оюунболор, Ц.Эрдэнэчимэг, Э.Ганчимэг, Ц.Эрдэнэзаяа, Ю.Баттулга болон бусад жүжигчид тоглох юм. Д.Цэцэг        
Shuud.mn
Сонин хачин