Автомашин шатжээ
2011-11-04

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст машин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг газар дээр очиж галыг унтрааж аюулгүй болгосон байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шинэ хотхоны 4 дүгээр байрны авто зогсоол дээр иргэн С-ын 47-07 УБВ улсын дугаартай “Nissan sunny” маркийн суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ.
Shuud.mn
Сонин хачин