Ирланд Ватикан дахь элчин сайдын яамаа хаалаа
2011-11-04

Ирланд улс Ватикан дахь элчин сайдын яамаа хаахаар болжээ. Энэ нь Ромын пап болон тус улсын хоорондох харилцаанаас шалтгаалаагүй аж. Ирландийн засгийн газар Ватикан болон Зүүн Тимор зэрэг элчин сайдын яам байрлуулах онцын шаардлагагүй улсууд дахь элчингээ хааснаар төсвийн зардлыг бага ч атугай хэмнэх бололцоотой гэж үзсэн байна. Ингэснээр тус улсууд дахь элчин сайдын яаманд зарлагаддаг байсан 1.7 сая ам.долларыг жил тутамд хэмнэнэ гэж тооцоолжээ.
Shuud.mn
Сонин хачин