Дэлхийн шашинуудын тухай
2012-12-24

Манай гаригийн хүн амын 32% нь христ, 23% нь лал, 15% нь индүүс, 7% нь бүддийн шашинтнууд байна. Тийнхүү дэлхийн арван оршин суугч тутмын найм нь одоо  өөрийгөө шашны ямар нэг байгууллага юмуу бүлэглэлтэй холбоотой гэж үздэг ажээ. Дэлхийн 6,9 тэрбум хүний барагцаалвал 5,8 тэрбум нь өөрсдийгөө сүсэгтэн гэж үздэгийг “Rew Research Center”-ээс 230 гаруй улс, нутаг дэвсгэрт явуулсан  хүн ам зүйн судалгаа харуулсан байна. Энэ судалгааг 2,5 мянга гаруй  захидал, санал асуулгын дүнд тулгуурлан хийжээ. Барагцаалвал 2,2 тэрбум хүн (нийт хүн төрөлхтөний 32%) христ, 1,6 тэрбум  хүн (23%) лал, 1 тэрбум нь (15%) индүүс,  500 сая хүн (7%) бүдда, 14 сая нь (0,2%) жүүдийн шашин шүтдэг байна. Ойролцоогоор 400 сая хүн (6%) янз бүрийн уламжлалт шашин шүтэж, харин 58 сая хүн өөрсдийгөө  жишээ нь синтоизм, сикхизм, бахаи зэрэг харьцангуй “залуу”  шашин шүтдэг гэж үздэг байна. 1,1 тэрбум хүн буюу  хүн амын 16% нь  өөрсдийгөө тодорхой шашин шүтдэггүй гэж үздэг ажээ, өөрөөр хэлвэл тэднийг тооны хувьд гуравт орох  бүлгийнхэнд тооцож болно (гэхдээ тэднээс маш олон хүн Бурханд ямар нэг хэлбэрээр итгэдэг байна). Аль нэг шашныг дагагчид хүн амын олонхи болж байгаа улсуудад манай гаригийн оршин суугчдын наад зах нь 73% нь  оршин сууж байна. Индүүсүүдийн 97% нь Энэтхэг, Балба, Маврик гурван улсад, харин христүүдийн 87% нь гол төлөв христийн шашинт 157 оронд аж төрж байна. Лалынхан 49 улсад олонхи  болж байгаа бөгөөд эдгээрт  лалын шашныг дагагчдын 73% нь аж төрж байгаа ажээ.  Бүддийн шашинтнууд долоон оронд олонхи (Будан, Бирм, Камбож, Лаос, Монгол, Шри-Ланка, Таиланд) болж байдаг бөгөөд эдгээрт дэлхийн бүддийн шашинтнуудын 72% нь аж төрж байна. “Шашингүй хүмүүс”  зургаан орон, нутаг дэвсгэрт олонхи болж байгаа бөгөөд энэ нь Хятад, Чех, Эстон, Гонконг, Япон, Умард Солонгос юм. Дэлхийн хамгийн “залуу” шашин нь лалын шашин. Лалын шашинтнуудын дундаж нас 23 байна.  Харин индүүс шашинтнуудын дундаж нас  26, христийнх 30, бүддийн шашинтнууд болон “шашингүй хүмүүс”-ийн дундаж нас тус бүр 34, жүүд шашныхных  36 нас байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин