Малын хулгай нэмэгджээ
2012-12-24

Сүүлийн үед махны үнэ ханш өссөнтэй холбогдуулж малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал, энэ онд Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгууд руу мал хулгайлагдан гарах явдал цөөнгүй гарчээ. Зөвхөн Завхан аймгийн  нутаг дэвсгэрт  2012 онд малын  хулгайн 31 холбогдогчтой, 44 гэмт хэрэг үйлдэгдэж 245 бог, 222 бод мал хулгайд алдагдаж, иргэдэд 163.9 сая төгрөгний хохирол учирсан байна. Гэмт хэргийг сумдаар нь авч үзвэл Алдархаан, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Улиастай сумдад нийт гэмт хэргийн 57,3 хувь нь үйлдэгдсэн гэсэн дүн мэдээ гарсан байна. Малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 26 хувиар буурсан байгаа хэдий ч алдагдсан бог малын тоо өмнөх оноос 63 толгойгоор нэмэгдсэн, Сантмаргац, Эрдэнэхайрхан сумдад үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 3-6 хэргээр өсчээ. Энэ онд малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт энэ онд 76,8 хувьтай байжээ. Тус аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрөгч арваннэгдүгээр сард “Мал, мах” нэгдсэн арга хэмжээг зохион явуулсан байна. Ажлын хэсгийнхэн  Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу, Дөрвөлжин сумдын нутгаар 1500км явуулж, есөн иргэний 43 тооны бод,  зургаан тооны бог мал алдсан байсныг олж тогтоожээ. Мөн тус аймгийн цагдаагийн газарт өмнөх онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа түдгэлзүүлсэн 70 гэмт хэрэг байгаагийн 16 нь мал хулгайлах гэмт хэрэг байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
shijir:
hulgai ch gazar awch bna shv haraa hyanalta l saijiruul da
2014-12-21
Нийт иргэдээ! Хулгай гэдэг бузар зүйлийг шигшин зэвүүцдэг сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлье. Хулгайчаас хамгаалж бид гэрийнхээ цонхыг хүртэл сараалж төмрөөр хашиж шоронд байгаа юм шиг амьдарч байна. Хулгайчаас хамгаалах зорилгоор ямар их хэмжээний зардал гарч байгааг тооцож үзвэл их том тоо гарах бизээ. Эрхэм ерөнхийлөгчөө, Та хулгайч улсын ерөнхийлөгч байхдаа ичдэг үү? Ард түмэн төр саад хийхгүй бол гайгүй амьдраад байж чадах байх.Харин хулгайчгүй улс байхыг ард иргэд хүссэн ч чадахгүй байгаа билээ.Хулгайчтай Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нэг том шалтгаан ч энэ мөн.
2012-12-25